Авто зам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг ирэх 7 хоногт хэлэлцэхээр боллоо

Н.Алтанцэцэг / Нийгэм

НИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн баталсан. Эл шийдвэрийг иргэдийн зүгээс эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс тухайн шийдвэрийг эргэж харахыг Хотын дарга С.Амарсайханд үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих тухай", "НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг товлох" асуудлыг хэлэлцлээ. Хурлаас НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 11 цагт хийхээр тогтлоо. Тэгэхээр ирэх даваа гарагт авто зам ашигласны тав дахин нэмсэн шийдвэрийг эргэж хэлэлцэх юм байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.188] 2019-12-15 06:44:17

Татвар нэмж замаа сайжруулах нь зевее. Битгий ухраарай.

ZOCHIN [123.178.29.210] 2019-12-13 10:14:23

TATVAAR HURAAKH NI ZUV , BOCHIJ BOLKH-GUI, ZAM ACHIGL-SAN TATVAARAA TULUUD UIILCHILGEE AVA , ULSIN TUSUVES MUNGU GARGAAJ ZAM ZASAJ BOLOKH-GUI


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.