Мэргэжлийн хяналтын байгууллага 532 зөрчил илрүүлжээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01, 04 удирдамжны хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дээр хүнсний үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгаж хийжээ. Хяналт шалгалтыг дөрвөн чиглэлээр хийсэн байна. Нэгдүгээрт хүлээн авалт хийж буй зоогийн газар, ресторан, ивээнт газруудад, хоёрдугаарт хүнсний худалдаа эрхэлж байгаа иргэд нэгж байгууллагуудын хүнс болон хүүхдийн бэлэгэнд, гуравдугаарт мах, өндөг, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд, дөрөвдүгээрт зоогийн газар, рестораны барилаг байгууламж цахилгаан, шингэрүүлсэн хийнд хяналт шалгалт хийж ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн есөн дүүргийн 330 аж ахуй нэгж байгууллага, иргэнд хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс 150 нь томоохон сүлжээ дэлгүүр зах, 39 нь хүнсний үйлдвэр цех, 139 нь ресторан ивээнт хоолны газар хамрагджээ. Хяналт шалгалтын үеэр нийт 532 зөрчил илрүүлснээр 348 буюу 65 хувийн зөрчлийг арилгүйлсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт стандарт эрүүл ахуй хангалтгүй байсан гурил, боовны үйлдвэрийг зогсоосон байна.

Мөн иргэдэд шинэ жил болж байгаатай холбогдуулан хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хугацаа нь дууссан хүсний бүтээгдэхүүн авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас анхааруулж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [220.195.67.176] 2019-12-16 03:20:05

ХЭЛНИЙ БОЛОВСРОЛГҮЙ СЭТГҮҮЛЧИДЭЭС ХЭЗЭЭ САЛАХ ЮМ БОЛ ДОО ????!!!

зочин [66.181.169.108] 2019-12-16 02:37:00

үг үсгийн албаа гэж арай л их үү. Сэтгүүлч хүн байж ингэж бичиж байдаг ичмээр юм.

зочин [192.82.68.111] 2019-12-16 01:49:16

Сайн ажиллаарай .

Зочин [202.126.89.94] 2019-12-15 08:35:29

Xongor


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.