Авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газрын гаргасан амжилттай болон үр ашиггүй санаачлагууд

Ц.Анударь / Хууль

Авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газрын гаргасан санаачилгуудын амжилт, бүтэлгүйтлийн үнэлгээг хүснэгтээс харж болох юм. Засгийн газрын санаачлагуудын ололт амжилт одоогоор жижиг авлигыг бууруулснаар хязгаарлагдаж буй. Ийм амжилтуудын жишээ бол “Нэг Цэгийн Үйлчилгээний төв”. Энэ нь шинэ технологийг нэвтрүүлэх замаар хүний хүчин зүйлийн оролцоог хязгаарладаг эсвэл бууруулдаг төслүүдийн нэг жишээ болсон юм. Зурагт үзүүлснээр “маш чухал” болон “огт үр дүнгүй” гэсэн хоёр ангиллыг нэгтгэжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ач холбогдол нь нэмэгдэж байхад “огт үр дүнгүй” ангилал бараг үгүй болсон нь санаачилга амжилттай хэрэгжиж байгаагийн тод илрэл болжээ.

image

image

Өндөр түвшний авлигад чиглэсэн Засгийн газрын санаачлагуудын хувьд огт өөр дүр зураг харуулжээ. Оффшор мөнгийг Монгол руу буцаах оролдлогыг хүн ам “үр дүнгүй” гэж үнэлсэн. Засгийн газар ил тод дансны бодлогод маш их хүчин чармайлт зарцуулсан боловч төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд мэдэгдэхүйц томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнтэй ижил нөхцөл байдал хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан дээр ажиглагдаж байв. Тухайлбал 2019 онд судалгаанд оролцогчдын 52.9 хувь нь энэ төслийг “маш чухал” гэж үзсэн бол 13.9 хувь нь үүнийг “үр ашиггүй” гэж үзсэн нь 2018 оныхоос мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт болжээ.

\

image

Эх сурвалж: Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа 2019


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.