Хэрлэн голоос загас баривал хэрэгт орохыг сануулж байна

Л.Батцэнгэл / Шинжлэх Ухаан 2023

Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, амьтны хэвийн өсөх, үржих нөхцөл алдагдахаас сэргийлэх, зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй загас барих, агнах зөрчлийг таслан зогсоох зорилгоор Хэрлэн голын загасны ичээ бүхий газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камер суурилуулсан байна.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэрлэн гол дахь загасны ичээ, загасчдын гаргасан зам дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүйгээр загас барьж байсан иргэдийг илрүүлжээ. Хэрлэн голд хапран, зэвэг зэрэг загас байдаг аж.

Нутгийн зарим айл, иргэд хууль бус загасчдад загасны хөдөлгөөн, байршлын талаар мэдээлэл өгдөг, тусалдаг үйлдэл гарч байгаа тул иргэд, олон нийтийг хууль бус үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллахыг Мэргэжлийн хяналтын газраас уриалж байна. Камераар илэрсэн зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл

temuujin [66.181.179.233] 2019-12-17 02:03:04

1 жил дорнодод эр, эм, хүүхэд хөгшингүй сөөм хэрийн урттай загаснуудыг хядаж байсан шд. Тэр сөөм хэрийн загасаар одоо үхсэн ацаа хийдэг байна аа.

Зочин [66.181.161.123] 2019-12-16 11:11:36

Тороор барьж болохгүй л ан шүү дэн

Зочин [64.119.17.127] 2019-12-16 10:20:47

Mongol hun ganc neg zagas barihad yadiin gehdee zovhon uurgaar urjliin bus ued n

Зочин [119.40.98.177] 2019-12-16 09:04:55

Оркуудад олзоор амьдрах сэтгэлгээ гүн бат шингэсэн бөлгөө

Suhee [59.153.85.114] 2019-12-16 06:59:20

Mash zuv mashin hulugluj uurga buu agssan tonuulchdiig nutgaasaa ulden huuh heregte

Зочин [66.181.181.162] 2019-12-16 06:13:35

Yamr svr wee

Зочин [66.181.185.202] 2019-12-16 06:29:58

Hutsdag haltar be

Зочин [202.21.109.98] 2019-12-16 06:00:39

Сайн байна

Зочин [66.181.179.89] 2019-12-16 05:09:51

монгол хүн ганц нэг загас баривал зөв.гадны улсууд бол болохгүй шүү.

Зочин [182.160.38.182] 2019-12-16 10:24:49

Тороор бөөнөөр нь бариад байгаагийн эсрэг зүйл л дээ.

Зочин [66.181.170.73] 2019-12-16 04:40:51

маш зөв


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.