Авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

НИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэж байна.

Б.Отгонсүх: 2020 онд ус зайлуулах шугам, зам дагасан ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг хийж чадахгүй

image

Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “Улаанбаатар хотод нийт 1,100 км үргэлжлэх хатуу хучилттай авто зам бий. Нийслэлийн авто замын төсөвт 40-өөд тэрбум төгрөг бүрддэг. Энэ мөнгөөр 30-40 хувийг нь засах боломжтой. Авто зам ашигласны төлбөрийг нэмсэнээр өдөрт 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замыг ашиглаж болно гэсэн санал байсан.

Иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Тэгвэл нэг жилийн настай замыг халъя, баруун болон зүүн 4 замын хоёр түвшинд огтлолцуулдаг болъё гэж бодож энэ саналыг өргөн барьсан.

Сонгууль дөхсөн байна, цэвэр улс төржилт гэж харж байгаа. Хэрвээ өнгөрсөн жил энэ саналыг гаргасан бол хэн ч ингэхгүй байсан байх. Иргэд сайхан замаар зорчих боломжтой байлаа, тэр бүтэхгүй нь гэж хариуцлагатайгаар хэлье. 2020 онд баригдах зам бүрт, ус зайлуулах шугам, зам дагасан ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг хийж чадахгүй нь. Энэ бүгд улстөржилтөөс болоод хийж чадахгүйд хүрлээ" гэв.

Нийслэлээс иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй байх боломж бий

image

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Хоёр долоо хоногийн өмнө ИТХ хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, хотын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс 2020 оны төсвийг 14 хоногийн өмнө хэлэлцэхэд оролцоогүй. Үүний нэг гол шалтгаан нь авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр юмны үнэ өсч, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмэх нь тохиромжгүй гэж үзээд хурлыг хаяж гарч байсан удаатай. Нийслэлээс иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй байх боломж бий. Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдсэн. Хотод бий болсон хөрөнгийг улсад тушаачхаад, хотын иргэдээс татвараар нэмж мөнгө авна гэдэг бүр шударга бус” гэв.

Хийх зүйлд мөнгө хүрэхгүй байгаа тул зам ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлэхээр болсон

image

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж батлаад байлаа. Харин одоо цуцлах эсэхийг хэлэлцэх гэж байна. Ингэснээр төлөвлөсөн ажлуудад ямар өөрчлөлт орох уу?

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Эдгээрийн зорчих авто замын аюулгүй байдлыг хангахаар олон ажлууд төлөвлөөд байлаа. Тухайлбал их, дээд сургуулиудын орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд, гэрэлтүүлэг, зам дагасан ус зайлуулах шугам хийх зэрэг олон ажил төлөвлөсөн нь зогсох магадлалтай.

Мөн энэ онд төлөвлөөд байсан чухал нэг ажил нь Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын дунд 60 гаруй км үргэлжлэх дугуйн замыг хийхээр төлөвлөсөн ч хийгдэхгүй болох нөхцөл үүслээ. Уг нь дугуйн замыг зориулалтын өнгө хучилттай, стандартад нийцсэн замыг төлөвлөөд байв.

-Энэ онд Улсын төсвөөс замын санд 50 тэрбум төгрөг төвлөрүүлсэн юм биш үү. Тэр мөнгөөрөө зам болон бусад төсөл хөтөлбөрөө яагаад хийж болохгүй юм вэ?

-Улсын төсвөөс 50 тэрбум төгрөг төлөвлөж байсан удаагүй. Харин Улсын төсөвт 35-аас доош тэрбумыг батлахыг хуулиар хориглодог тул 35-36 тэрбумыг төлөвлөдөг. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнд энэ мөнгө хүрдэггүй. Шинээр зам тавих бүрт гэрэл зохио, ус зайлуулах шугам, цахилгааны кабль, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг үйл ажиллагаанд тал тал руугаа хуваагддаг. Хийхээс аргагүй олон зүйл байдаг. Түүнд мөнгө хүрэхгүй байгаа тул зам ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлэхээр болоод байсан юм.

-Налайхын замд 50 км/цаг гэж хурдны хязгаарыг тогтоож, жолооч нарыг торгож байгаа асуудал байна?

-Налайхын зам бүрэн ашиглалтад орж дуусаагүй. Гэрээт хугацаагаар ирэх онд ашиглалтад орох ёстой байсан. Дуусаагүй зам учраас технологийн горимыг алдагдуулахгүй байх ёстой. Өнгө хучилт хийгдсэний дараагаар 50 км/цаг гэж тогтоосон хурдны хязгаарыг өөрчилнө. Мөн ирэх онд Налайхын замд явган хүний гүүрэн 5 гарц барина. Одоогоор явган зорчигчид зам хөндлөн гарч байгаа учир хурдтай яваа авто машин явж тоормослоход бүрэн зогсоход хурднаасаа хамаарч зай нь харилцан адилгүй. Тиймээс том төслийг бүрэн гүйцээх хүртэл иргэд хүлээцтэй байгаасай гэж хүсэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.222] 2019-12-16 11:24:24

замын төлбөрийг нэмэх нь маш зөв. Ямбий приус барьчихаад түүндээ үнэгүй зам шаардаад байх хэрэггүй. Улаанбаатарын төлөө ганц мод суулгаагүй хөдөөний хөөсөн мантуунууд л төлбөр төлөхгүй гэж байгаа. 5 дахин нэмдэггүй юм бол 4, 3, 2 гээд цөндөө хувилбар байна шүү дээ!!!!!

HAHAHA [182.160.39.217] 2019-12-16 10:32:56

HAHA, BUUN ALDAA, TEGEED HOTIIN ZAHIRGAAND AJILLADAG BOOS ESVEL MASHINGUI ATAARHAGCH BH TEI, BAINGA BUUN ALDAA SHAAJ BICHEED MUU TROLL, NEMSEMARSAIHAN OGTSORCH, HUUK RATING-EE ALDAH BAILAA HAHAHA

Зочин [202.55.188.89] 2019-12-16 08:24:05

Авлигачид замын төлбөр 5 дахин нэмж байгаад 100 саяын машиныг 300 саяар авсан дундаас их хэмжээний ашиг олох оролдлогыг сүхдэж зогсоосон Ерөнхий сайд У,Хүрэлсүхдээ ихэд талархлаа, Авлигачид цааз хүснэ

иргэн [202.55.191.130] 2019-12-16 07:10:48

Нийслэл яагаад улсын төсөвт 300 гаруй тэрбумыг төлөх гэж харин тэр мөнгө нийслэлдээ үлдэх ёстой

[202.131.227.178] 2019-12-16 07:08:06

нэмээд ашиг үр дүн гарахгүй. хуучнаараа л байг. улсын тэргийг хувьдаа хэрэглэгч дарга нараа цаазалж чадахгүй байж нэмээд хэрэг алга.

Иргэн [202.21.108.168] 2019-12-16 07:07:16

5 дахин нэмсэнээрээ л зоримог бай. Бүү шантар.

Зочин [202.170.80.25] 2019-12-16 06:52:54

Нэмэх нь зөв ш тэ. Харин ч бага байна лээ. Жилдээ л нэг удаа төлнө биз дэ. Ер нь татвараа мөн торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй, техникийн бүрэн бус явдаг сэгнүүдийг нэг тийш нь болгох хэрэгтэй дээ. Торгууль татвараа яаж хянаж авдаг болох л механизм санаачлах хэрэгтэй дээ.

Зочин [202.179.31.90] 2019-12-16 06:47:06

Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх нь зө,бүрмөсөн болиулж болохгүй,түгжрэл,агаарын бохирдол,аваар осол,замын нэвтрүүлэх чадвар гм нэмэх зайлшгүй шаардлага бий.

Зочин [64.119.16.209] 2019-12-16 06:37:13

Нэмэх нь зөвөө...Хотын хөгжилд хуруу ч хөдөлгөхгүй байж,бааж шээж бохирдуулж явдаг,машин унах дуртай дүрэмгүй малнуудаас болж хөгжихгүй байгаа шүү...Санхүүгийн сахилгаа дээшлүүл. Тэгээд ажилаа хий...

unin [123.178.29.210] 2019-12-16 06:40:24

ZUV ZUV YAG UNIN, TATVUUR AVAKH-NI ZUV

zochin [123.178.29.210] 2019-12-16 06:33:13

TATVUUR AVAKH-NI ZUV SHI-DEE, MUNGUU TULUUD UILCHILGEE AVA , CHINI YAVAKH ZAMIIG ULS-IN TUSUVUUR ZASJ BOLOKH-GUII ,,

Зочин [202.9.46.185] 2019-12-16 06:48:04

Энэ нэг бөөн алдаа нөхөр байнга л бичих юм


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.