Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд зөвлөлдөж байна

Aдмин / Нийгэм

Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн энэ сарын 12-19-ний өдрүүдэд болж байна. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ: “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зорилтыг удирдлага болгон улс орны аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, эдийн засгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах зэрэг чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллалаа.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт түүхэндээ анх удаа 13 тэрбум орчим ам.долларт хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтмол өсч, Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7,3 хувьтай өсөхөд манай гадаад харилцааны салбар чухал үүрэг гүйцэтгэлээ.

Эдүгээ манай улс дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход 2-хон улс үлдээд байгаа. Монгол Улс олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсч, хоёр талын шугамаар 1222 гэрээ хэлэлцээр байгуулан, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн ороод байгаа”-г онцлон тэмдэглэв.

Зөвлөгөөнд оролцогсод Зүүнбаянд баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзлаа.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.179] 2019-12-16 13:13:28

Дитломачидаас эдийн засагт хувь нэмэр оруулахгүй дээ. Эд нар амьдралаас тасархай байгаа шүү дээ. Ялангуяа дарга нарын эрх хүүхдүүд юу ч хийж чадахгүй дээ

Зочин [114.253.1.180] 2019-12-16 12:58:35

HAR TAMHICHID HAHAHAHA TER ZAVAAN NYAMDORJIIN TENDERCHIN ZAILAACHEE, HAR TAMHICHIDIIN BULEG SHUURKHAI HURALDAJ GARTS HAIJ BAIGAA NI... ADGIIN NOVSHNUUD!

Зочин [172.58.142.223] 2019-12-16 09:43:00

Har tamhinaas ih hemjeenii horongo mongold oruulj baina gehnee baitlaa

Зочин [150.129.142.119] 2019-12-16 09:17:04

Нэртэйгээр нь хар тамхины машины наймаачидын чуулга уулзалт гээд хэлчие, УИХ,ЗГ ын МАН ын ах дүү хүүхдүүдын Яам болсон, сонгуулын дараа Их Цэвэрлэгээ хийх хэрэгтэй, Сангийн Яам гэж цус ойртсон яам бас байгаа

Зочин [103.229.121.86] 2019-12-16 08:58:50

Хар тамхи,тамхины бизнесээ ярьсангүй юу!!! Наадуул дотор чинь хүний гараар могой бариулсан улс байж л байгаа!! Одоо тэгээд мэдэгдэхгүй бол хийгээд бай л гэсэн үгүү?! Мөн новш юмаа!!!

Зочин [67.247.8.185] 2019-12-16 07:59:05

Ene ul HALZAN DUHIIN UED GADAAD BODLOHO GAJUUDAJ B.ADA

Come [64.119.23.232] 2019-12-16 07:18:28

Baasaa zuvluldvin , har tamhi zuuh shine arga haij bna uu


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.