Энэтхэгт 1500 гаруй хүнийг баривчилжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /CGTN/. Сүүлийн 10 хоногийн хугацаанд эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 1500 гаруй хүнийг баривчилсан гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгджээ.

Албаныхны мэдээлснээр, нийт 4000 гаруй хүнийг баривчилсан хэдий ч удалгүй сулласан байна. Баривчлагдсан болон саатуулагдсан хүмүүс эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдэж байсан хэмээн Холбооны Засгийн газрын нэрээ нууцалсан хоёр албан тушаалтан мэдэгджээ.

Энэтхэгийн парламент иргэншилтэй холбоотой хуулийг энэ сарын 11-нд баталснаас хойш тус улс даяар эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болжээ. Үүний улмаас 19 хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Энэтхэгүүд хүчирхийлэл их үйлддэг [202.131.225.53] 2019-12-25 03:39:00

Энэтхэгүүд "хүчирхийлэл үйлдэж байсан" гэдэг нь хүн хүнээ зодож байсан юм уу, эсхүл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ хүчиндэж байсан юм уу? Урьд өмнө нь энэтхэгүүд нийтийн ийм жагсаал дундуур охидууд хүүхнүүд оролдож хүчиндэж байсан юм шүү. Гадаадын сэтгүүлч хүртэл 2000 онуудын эхээр үүнд өртөж байсан түүхтэй. Кх!

Зочин [202.131.225.197] 2019-12-30 04:00:11

you are right


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.