БНСУ, Япон хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар өөр өөр байр суурийг баримталж байсан хэдий ч уг асуудлыг зохицуулахын тулд хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгджээ.

Мягмар гарагт болсон хоёр талын уулзалтын үеэр Мүн Жэ Ин БНСУ-д өндөр ач холбогдол бүхий материалуудын экспортын хяналтыг чангатгасан шийдвэрээ цуцлахыг Японы Ерөнхий сайдад уриалсан байна. “Дипломатчид, худалдааны төлөөлөгчид хоёр талын хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Талууд ухаалаг шийдэлд тун удахгүй хүрнэ хэмээн найдаж байна" гэж БНСУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

Үүний хариуд Абэ Шинзо, уг асуудлыг хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээгээр зохицуулах хэрэгтэй хэмээн хэлжээ. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, БНСУ, Японы удирдагчид мөн Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Тэдний уулзалт 90 минутын турш үргэлжилнэ хэмээн төлөвлөж байсан хэдий ч 50 орчим минут үргэлжилсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.