2019 оны тэргүүний уншигчид тодорлоо

Ц.Анударь / Нийслэл

Улаангом сумын ЗДТГ-аас аймгийн Төв номын сантай хамтран зохион байгуулсан “Номын садан” байгууллага, хамт олон шалгаруулах 2019 оны болзолт уралдааны дүн гарчээ.

Тус уралдааны нэгдүгээр байрт Улаангом сумын 11-р цэцэрлэг, 2-р байрт Хилийн цэргийн 0245-р анги, 3-р байрт Улаангом сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн хамт олон тус тус шалгарчээ. Тэрчлэн 2019 оны “Тэргүүний уншигч”-аар ахмад багш Б.Тайван, Цогцолбор 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Д.Оюунчимэг нар шалгарсан бол “Тэргүүний уншигч анги хамт олон”-оор Улсын тэргүүний 2-р сургуулийн Ч.Алтанбилэг багштай 11в анги тус тус шалгарсан байна.

Аймгийн Төв номын сангийн хамт олон иргэд, албан хаагчдыг номтой нөхөрлүүлэх, ном унших соёлд суралцуулах, ном унших орчныг илүү өргөн хүрээнд дэмжих, хөгжүүлэх болон номтой нөхөрлөгч, номыг дэмжигч “Номын садан” байгууллага хамт олныг шалгаруулах үүднээс дээрх болзолт уралдааныг цаашдаа жил бүр уламжлал болгон явуулах аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.