ТАНИЛЦ: Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ

Aдмин / Хууль

Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (ЭХТА 22.1), хахууль авах (ЭХТА 22.4), хахууль өгөх (ЭХТА 22.5) гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.

Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн нийт 212 хүнд холбогдох 92 хэргийг хянан шийдвэрлэснээс 150 хүнд хорих болон торгох ял оногдуулсан нь хэрэгт холбогдогчдын 70.8 хувийг эзэлж байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт 2016 онд 16 хэрэгт 26 хүн, 2017 онд 35 хэрэгт 77 хүн, 2018 онд 41 хэрэгт 47 хүн ял шийтгүүлсэн аж. 2018 онд шүүхээр шийдвэрлэсэн тухайн төрлийн гэмт хэргийг 2016 онтой харьцуулан үзвэл шийдвэрлэсэн хэрэг 25-аар буюу 1.6 дахин, ял шийтгүүлэгч 21-ээр буюу 80.8 хувиар тус тус өссөн байна. Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн 9 хэргийн 29 хүнийг цагаатгажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт шалгагдсан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүний үндэслэлийг нарийвчлан судалсан байна. Судалгаанаас үзвэл 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй /шинжгүй/ үндэслэлээр, 8 хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, 1 хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд энэ нь шүүхээр шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх нийт 92 гэмт хэргийн 2.2 хувийг, нийт хэрэгт холбогдогчдын 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болсон 2 хүний 1 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, нөгөө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдсон аж. Дашрамд дурдахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүмүүс нь хэрэгт холбогдох үедээ нэгэн аймагт төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж байсан ажээ.


Сэтгэгдэл

bie bienee hemleed duusaasai [202.131.225.197] 2020-01-16 19:30:23

ard tumnii munguur bayajaad hanaj tsadahgui baigaa guilgachinguud bie bienee hemleed duusdag boloosoi

уншигч [124.158.95.5] 2020-01-15 04:02:02

арай арай

Зочин [122.201.31.42] 2020-01-14 19:54:30

удахгүй цаг өөр болноо

zssss [103.26.195.82] 2020-01-14 09:27:18

ene uls mud hyatadiin medeld orhoos hoish neg ch gesen mongol ni zohitsuulaad l yavah heregtei

Зочин [202.131.246.22] 2020-01-14 15:22:48

энэ нэг л биш ээ

Зочин [153.173.26.2] 2020-01-14 07:16:18

Юу ч хийхгүй, улсаас урвагчдыг, газар нутгаа худалдагчдийг хамгаалж байгаагаа нуухын тулд иймэрхүү худлаа юм бичээ биз дээ.

Зочин [202.9.46.17] 2020-01-14 05:01:20

Бүх шүүх хурал ил байх хэрэг буруу шийдсэн шүүгчийг халж ард түмний шүүхээр шүүдэг байх юм бол шүүхцэвэршинэ

Зочин [202.55.191.194] 2020-01-14 04:57:12

ХЭН ХЭН ЮМ БЭ

Зочин [103.212.117.69] 2020-01-14 03:50:19

Шүүх үнэхээр хог болсон. Бүхлээр нь шинэчлэл явуулах л хэрэгтэй. Баттулга шүүхийг шинэчилж чадахгүй нь тодорхой боллоо. Нөгөө халсан шүүгч нараа буцаан томилсон байхчив. Балай балай

Зочин [192.82.75.25] 2020-01-14 03:24:43

Төрийн Шүүх нь ийм байхад ард иргэд бид хэнд юунд итгэх юм бэ?! Авлига хээл хахууль, мөнгө угаасан зувчуулсан энэ олон дарга нарын гэмт хэргийг тэгээд яаж шийдэх юм бэ?!

sssd [202.126.89.164] 2020-01-14 03:18:05

ylsiinmon idsen hylgaich nariig shuuh dawaraaj ba. shuuh oorsdoo hahuuli awdag baih ug heleh erhgui. shydarga shuuj bwal hereg shiidegdej hylgaich nar baihgui bolno. battylga yntaahai shuuh huching solij tsys selbeech. tsys oirson nowshnyyd. zonoson byryy zoruu shiidwer gargadag owgon emgen ajilladag wum yy.dandaa heregsehgui bolgoloo geh wum.

Зочин [64.119.16.129] 2020-01-14 03:13:35

Манай улс Элбэгдоржид хувьчлагдаж авилгажсан шүүхээс гадна өөрийн гэсэн улсын шүүхтэй болмоор юмаа.

zol [202.126.89.164] 2020-01-14 03:08:52

shuuh gej damhyy gazar ba. hereg hetegsehgui bolgodog ajlaa hiij chadahgui nowshnyydiig halaach. zonodon hogshin hogtsognuud. awilgatai temtseh mash sain ajillaj ba. amjilt. yalzarsan otson shuuh

zochin [73.51.245.247] 2020-01-14 03:08:12

gaixax yum bish mongolyn shuux ugaasaa dampuursan


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.