Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Aдмин / Байгаль орчин

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.

2020 оны нэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл

Zochin [103.212.116.193] 2020-01-15 11:13:26

Odortei 15 16Хэм гэхэд 20гарсан юм шиг хүйтэн байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.