АНУ, БНХАУ “эхний үе шатны” худалдааны хэлэлцээрийг байгууллаа

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ нар дэлхийн эдийн засагт нөлөөлж буй худалдааны маргааныг намжаах хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр талын худалдааны маргаан 18 сарын турш үргэлжилж байгаа юм.

“Энэхүү баримт бичиг АНУ-ын эдийн засагт “өөрчлөлт”-ийг авчирна” гэж Д.Трамп Цагаан ордонд лхагва гарагт болсон гарын үсэг зурах ёслолын үеэр хэлжээ. “Харилцан ашигтай” уг хэлэлцээр хоёр орны харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж БНХАУ-ын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

“Эхний үе шатны” худалдааны хэлэлцээрээр БНХАУ Америкаас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортолж, оюуны өмчийн дүрэм журмуудыг чангатгахаа амлажээ. Үүний хариуд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан шинэ татварын заримыг тал хувиар бууруулахаар тохиролцжээ.

Уг баримт бичгийг байгуулсан хэдий ч хоёр талын хооронд шийдэлд хүрээгүй олон асуудал хэвээр үлдэж байна. "АНУ, БНХАУ-ын “хоёр дахь үе шатны” худалдааны хэлэлцээрийн талаарх хэлэлцээ тун удахгүй эхлэх болно" гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгджээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.14] 2020-01-16 00:17:18

Трамп бол мундаг удирдагч. Трамп Хятадын шударга бус худалдааны эсрэг дайн зарлан ялсан зоригтой шийдэмгий шударга удирдагч гэдгээ харууллаа. Ардчилсан намынхан зөвхөн хүний эрх, эрх чөлөө ярихаас өөр юу хийж бүтээж байгаагүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.