ШУУРХАЙ: ОХУ-ын Засгийн газар огцорлоо

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путины Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо мэдэгджээ.

“Владимир Путин ОХУ-ын Үндсэн хуульд хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд төдийгүй эрх мэдлийн хуваарилалтад бүхэлд нь өөрчлөлт оруулна. Засгийн газар төрийн тэргүүнд шаардлагатай шийдвэр гаргах бүх боломжийг олгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн 117-р заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцрох өргөдөл өгч байна” гэж Д.Медведев Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.

Владимир Путин Засгийн газрын гишүүдэд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, танхимын гишүүн бүртэй уулзана гэв. Тэрбээр мөн танхимын гишүүдийг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үүргээ гүйцэтгэж байхыг хүсчээ.

image

В.Путин Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн гэсэн албан тушаал бий болгож, Д.Медведевт санал болгохоор төлөвлөж байгаа аж.

Д.Медведев ОХУ-ын шинэ түүхэнд Засгийн газрыг хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн Ерөнхий сайд болсон юм.

Тэрбээр нийт долоон жил, найман сарын хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн байна /2012 оны тавдугаар сарын 8-нд Засгийн газрын тэргүүнд томилогдсоноос хойш хоёр мянга 808 өдөр/.

Д.Медведевийн одоогийн танхим 2018 оны тавдугаар сарын 18-нд арван орлогч дарга, нэг шадар сайд, 22 сайдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.40.53] 2020-01-16 17:28:00

Путин ч ухаан муутай Медведевийг олон жил чирч явлаа даа. Нэмэр тус болох нь бага ийм амьтантай хамт яваад ядраа байлгүй дээ.

Зочин [202.126.88.236] 2020-01-16 03:40:20

Одоо путин ерөнхий сайд өмнө нь эрх мэдлээ баталгаажуулах шаардлагтай болж дээ

ЗОЧИН [66.181.178.236] 2020-01-16 02:03:35

Хаана ч болож л байдаг үйл явц шүү дээ Шинэлэг уур амьсгалаар арай эрч хүчтэй ажиллах олон жил ажилсан улс бас амарах гээд л буруу юу байхав зөв байх шүү

kub [202.126.89.249] 2020-01-16 00:55:31

8 tsagaar ajilladag olon niitiin medeelliin kheregsel

Зочин [103.212.118.134] 2020-01-16 00:44:38

Путины ерөнхийлөгч байх хугацаа дуусаж байгаа, Тэгэхээр Медведов еранхийлөгч , Путин ерөнхий сайд болж 4 жил болох ээлжит хошин жүжигтээ бэлдэх хэрэгтэй

Ганбаа [202.55.191.130] 2020-01-16 01:15:09

Жүжиг биш байх шүү. Харьцангй бүгино хугацаанл хийж бүтээсэн олон сайн сайхан зүйлс Путинд байгаа бол, хөгширч илжирсэн империалист ардачилал нь хар тамхи, аллага, хүчирхийлэлдээ живэн сүйрэх бололтой...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.