Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо

Ц.Анударь / Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.98] 2020-01-16 12:21:29

Ирээдүйд хот хөдөө гэхгүй хоолой хэлбэртэй хотод амьдарна хол ойрын тээвэр гэж байхгүй

Зочин [66.181.179.98] 2020-01-16 12:20:27

Урсдаг галт тэрэг чин налуу галт тэрэг юм

Зочин [66.181.179.98] 2020-01-16 12:19:45

Налуу галт тэрэгийг цанын баазад

Зочин [66.181.179.98] 2020-01-16 12:19:19

Баянхонгорын алдарт хөндийд жуулчдад зориулж өгсүүр замд троссоор татдаг налуу галт тэрэг

Зочин [64.119.18.52] 2020-01-16 09:31:09

Урсдаг галт тэргийг цанын баазад

Зочин [64.119.18.52] 2020-01-16 09:30:29

соронзон галт тэргийг 2020 ондоо багтааж дуусгах боломжтой тооцоог эрдэмтэд гаргасан

irgen [122.201.22.39] 2020-01-16 05:25:37

JOOHOM AMIDRALTAI YUM HIIMEER YUM ZUVHUN ZEEL AVNA MUNGO ORJ IRNE GEJ BODOHOO BOLIMOOR YUM, HAGAS JIL HASAH HEMTEI BAIDAG GAZAR 10, 20JILNAIDVARTAI AJILLAH UU

Зочин [122.201.21.160] 2020-01-16 04:42:30

олуулаа чихээд даац нь хэтрээд тэрийг нь зохицуулах бас нэг хүн буудал болгон дээр нь зогсох нь ээ

Зочин [202.126.88.223] 2020-01-16 03:45:36

Үхэр толгойлсон оркуудад бодитоор хийж үүүүлэхгүй бол ухаж сэтгэх тархи толгой нь хүрэхгүй л дээ

Зочин [122.201.21.160] 2020-01-16 02:29:01

өвөл тог тасраад л тэр дээр байгаа хүмүүс нь маруужин болно

Demjij bn aa [202.9.46.149] 2020-01-16 02:28:39

Sain ym hiiheer bitgii dandaa huniig dooshoo hii hotiin darga sain ajillaj bga shu harinj amjilt

Зочин [66.181.186.159] 2020-01-16 02:27:18

Метро барьчихаач новнуудаа

Иргэн [119.40.98.106] 2020-01-16 02:09:12

Сайн судалсан л юм байх даа. Хүйтэн оронд тохиромжтой эд ч биш дээ

зочин [192.82.69.125] 2020-01-16 02:07:48

түгжрэл үүсэх вий дээ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.