Увс аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 525 зөрчил бүртгэгджээ
Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2019 онд гарсан зам тээврийн дуудлага, осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулсан зөрчил 14832, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 525, эрхийн үнэмлэхгүй болон эрх хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 732 бүртгэгджээ.
“Өнгөрсөн онд зам тээврийн осол гэмтэл, зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан нь ард иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хайхрамжгүй, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж байгаагаа үл ойшоодогтой холбоотой. Иймээс 2020 онд замын хөдөлгөөнд оролцохдоо үүргээ ухамсарлан, замын хөдөлгөөний дүрэм журмаа чанд баримтлан, соёлтой оролцохыг уриалж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.Бямбажаргал хэллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Zochin [64.119.26.248] 2020-01-16 18:08:31
Davartsan shiirnuud
Цагаан-Өвгөн [103.26.193.180] 2020-01-16 04:10:50
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг болохоос зөрчил биш юм. Хүмүүс зөрчил гэж ойлгодгоос энэ хэрэг буурахгүй байгаа юм. Зөрчлийн хууль гэж бантангаас их завхарч байна.
Зочин [202.9.46.14] 2020-01-16 03:11:21
Улаанбаатарчууд архичдаараа хөдөө орон нутгийн иргэдээс хол тасархай түрүүлж байгаа
Зочин [182.160.33.13] 2020-01-16 02:46:29
erhiig n has erguu orkuud
Зочин [103.80.211.215] 2020-01-16 02:40:55
Энэ Уба нар чинь жинкэн архичид бна даа