Хотын дарга нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлтэд анхаарахыг үүрэгдэв

Л.Батцэнгэл / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөсөн дагуу хангагдаж байгаа гэж ойлголоо. Холбогдох газрууд цаашид ажлаа сайтар уялдуулж ажиллаарай” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар дахин мэдээ мэдээллээ нэгтгэн танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.18] 2020-01-17 02:30:47

Харин ганц маш буруу юм хийсэн нь замын хураамж нэмсэнээ цуцалсан явдал байлаа. 2019 оны хамгийн хар шийдвэр боллоо.

Зочин [64.119.16.18] 2020-01-17 02:28:47

Энэ Амарсайхан гэдэг залуу чинь харин урд дарга нараа бодвол юм хийгээд байгаа юмшүү. Налайхын зам, Хөшигийн хөндийн зам, Замын цагдаагийн гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр ашиглалтад орлоо. Урд дарга Улаан хацартын зарчихсан Сүхбаатарын талбайгаа, Улсын баатар гэх Үүлийн зарчихаад явсан Хотын захиргааны хуучин контороо буцааж хурааж авлаа. Урд дарга нарын зарсан олон газрыг хурааж авсан. Утаан дээр ч ахиц гарч байна. Урд дарга гэх Улаан хацарт, Улсын баатар, Уяач Су нар ч идэж цохих юм л шиншилж байснаас цаашгүй чадах юмгүй амьтад байсан даа.

Зочин [192.82.65.160] 2020-01-17 00:53:48

Нөөцийн махыг малчидаасаа шууд ав. Замаас нь ямар нэгэн хүн үйлдвэрээс авах шаардлага алга. Манай малчид сайхан бэлднэ шүү

зочин [202.179.24.219] 2020-01-16 23:39:07

нөөцийн мах гэж байгаад сүүлд нь туранхай турж үхсэн малын махаар сольчихдог шүү ддэ. тэр жил баахан нөөцийн мах өмхийрүүлсэн хэрэг гарсан даа. хэн ч харицлага хүлээгээгүй. тэр чинь яасан гэхээр үхсэн малын махаар сльчихоод тэрнийгээ албаао үмхийрүүлсэн байдаг юм.

ИРГЭН [66.181.188.121] 2020-01-16 23:04:57

ЭНЭ НЭГ ХУЛИГАН ГЭМГҮЙ, ТӨЛӨВ ЦАРАЙ ГАРГАЧИХАА Л ХҮН ХУУРЧ ДӨНГӨӨ Л ЯВААД БАЙХ ЮМДАА. ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО.

Зочин [80.110.117.224] 2020-01-16 20:44:09

Ene neg hujaa tsaraitai amitan udur bolgon uuriiguu medeendeer gargah yumaa. Onigooni amitan. Hotin darga bish hotin zahirgaa geed yadaj medeegee bich bitgii muuhai tsaraigaa udur bolgon haruulaad bai


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.