Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

Н.Алтанцэцэг / Нийслэл

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед сар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцсон байна. “Назу проперти” компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон гэнэ.

Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Назу проперти” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ.


Сэтгэгдэл

Amjilt [203.91.115.49] 2020-01-17 14:52:07

Amarsaihan mundag darga shuu batuul shig tuilshiraad heden barilgiin xxk iig ajiliig zogsooj bugdiig ni dampuuruuldagiin davaan deer ardiin zasag garch irj togtooson doo medeej zasah saijruulah yum blgui l yahav 2012-2016 onii hoorond niisleld chingis bondiin zeeleer tavisan heden uulzvaraas uur yu ch hiigdeegui tag zogsson bsniig Amarsaihan darga l butsaaj ajil amidral bujignasan saihan hot boloh zamd ni oruulsan gj boddog shuu amjilt husie

Зочин [192.82.64.158] 2020-01-17 10:09:01

Бат-Үүлийн балаг дуусахгүй .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.