Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

Aдмин / Нийслэл

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийлээ.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.220] 2020-01-17 23:48:44

Гаж шашны сурталчилгаа

Bolor [202.126.89.42] 2020-01-19 13:30:05

BUS ni ariun tsebriin talaar yariltsaj saijruulaarai oor demii vum bvv bod bohir baidagaa l bolichihmoor bna shvv

Иргэн [103.57.93.57] 2020-01-17 19:46:48

Менежментийн асуудлаа сайжруул. Азтан гэдэг асуудал аливаа байгууллагын үйл ажиллагаанд байх ёсгүй үг шүү. Тохиолдын зүйл эерэг бол аз гэдэг. Тохиолдолд итгэвэл нүхэнд унана.

Зочин [150.129.141.131] 2020-01-17 18:50:15

азтан болно гэнэ үү.яг ш дээ.зальтай эр байх нь

Зочин [192.82.78.43] 2020-01-17 15:39:00

Chi uuruu bugs zugeer avtobusaa tseverleed sandaliin burees hii

Зочин [192.82.78.43] 2020-01-17 14:13:06

Teneg ymaa mungu urj ydsan zugeer ter munguuruu avtobusand shine sandaliin burees hii

хаха [66.181.168.8] 2020-01-17 14:39:04

яасан ч бичкэн тархитай юм, залхуугаасаа болж жолоочид мөнгө бэлэглэдэг эсвэл туулайчилдаг дуракуудыг картаа уншуулж явдаг болгох гэж ингэж байгаа юм, зарцуулсанаасаа илүү мөнгө орж ирэх нь тодорхой, чи өөрөө бүрээс


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.