Булган аймагт орох оронгүй 21 ахмад гэртэй болжээ

Ц.Анударь / Орон нутаг

Булган аймаг өнгөрсөн оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм.

- “Ахмадын хөгжлийг дэмжих жил”-д аймаг орон нутгийн зүгээс ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, тэдний хөдөлмөр эрхлэх сонирхол хэрэгцээ, нийгмийн оролцоог дэмжиж, төр, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагаагаар үр дүнтэй бүтээлч ажлуудыг зохион байгууллаа. Жилийн ажлын хүрээнд давхардсан тоогоор 16,7 мянган ахмад настанд үйлчилж, 210,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Батчимэг ярилаа.

Аймгийн хэмжээнд өөрийн гэсэн орон гэргүй, айлаар хоноглон амьдарч байсан 21 ахмад настныг орон байраар хангах ажлыг зохион байгуулжээ. Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Сэлэнгэ, Хялганат, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Рашаант, Тэшиг, Дашинчилэн суманд ахмадуудад гэр олгох, орон сууцыг засах ажлыг зохион байгуулж 18.7 сая төгрөг зарцуулсан байна. Ахмадын жилд сум, тосгонд “Ахмадын өргөө” байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж, 147 байгууллага ахмадын сан байгуулж, нийтдээ 67,4 сая төгрөг төвлөрүүлэн зарцуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:18

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:01:21

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:01:20

... [183.96.179.20] 2020-01-20 10:35:09

1 aimagt gehed yamar olon hyn bainaa. Busad aimguud ch bas iim ail ehlyyleh heregtei. Yr hyyhdyyd deeree baigaach daramtand amidardag zunduu hugshid baigaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.