Цас орж, явган шуурга шуурна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Өнөө маргаашдаа баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Энэ сарын 23- 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Нэгдүгээр сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 23-нд зарим газраар, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:58

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:58


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.