Говьсүмбэр, Баянхонгор аймгуудаас төлөөлөл ирж, туршлага солилцлоо

Aдмин / Нийгэм

Улсын Их хурлаас 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууийг баталснаар Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах үүднээс “нийтийн эрх ашгийг эрхэмлэн, олон нийтийн оролцоог хангах” зарчмыг баримтлан ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэхэд оролцогч талууд төслийн төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргахад оролцох, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй зөвшилцөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон Хот байгуулалт, хөгжлийн газар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Говьсүмбэр, Баянхонгор аймгуудын Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ажиллаж, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх явцтай танилцан, туршлага судлах уулзалт боллоо.

Уулзалтаар тус газарт хэрэгжүүлж буй, хэрэгжүүлсэн төслийн талбар дээр очиж туршлага судлан, баримт бичигтэй танилцав.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.