Ханиад хүрсэн 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгоно

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр 10.00 цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Үүнээс Өвөр монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл мэдэгдэнэ. Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөн танилцууллаа. Үхань хотод Монгол Улсын 31 оюутнуудаа авч ирэх, сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Ханиад хүрсэн 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэдгийг энэ хурлын үеэр дуулгалаа.

Мөн Уг хурлаар шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах мөнгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна” гэлээ.

УХАНЬ ХОТООС ИРСЭН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ БОЛОН ХӨСҮТ-Д ТУСГААРЛАНА

image

ЭТГ-ын дарга Я.Буянжаргал "Бид ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Эмч, мэргэжилтнүүддээ онлайн сургалт, зөвлөгөө өгч байна. Монгол Улс вирусийн халдварын 21 үүсгэгчийг илрүүлдэг. Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж явдаг учир үндэсний лабораториуддаа эргэлзэх хэрэггүй.

Ухань хотод Монгол Улсын 31 иргэн бий. Монгол оюутнуудыг эмчийн үзлэгт хамруулах ажлыг Хятадын тал хариуцаж байгаа. Хятадын тал зөвшөөрвөл манай улс онгоц гаргаж, эмч мэргэжилтэн томилон иргэдээ авчрахад бэлэн байна. Иргэдэд хандаж хэлэх нэг зүйл байгаа нь эдгээр хүмүүсээ татаж авсан тохиолдолд бид олон улсын дүрмийн дагуу ажиллана. Ухань хотоос ирсэн иргэдийг гэрт нь болон ХӨСҮТ-д тусгаарлаж, 14 хоногийн турш эмнэлгийн хяналтад байлгах учраас гэр бүлийнхэн нь эрүүл мэндийн байгууллагын ажилд саад болж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн гар утсанд өгч байгаа мессежийг утасны хэрэглээтэй холбоотойгоор крилл үсгээр шууд өгөх боломжгүй байгаа гэдгийг ойлгоорой.

Аливаа халдварт өвчин гарахад дэлхий нийтээр баримталдаг гол зарчим бол, мэдээллийн нэгдсэн удирдлагатай байх ёстой. Холбогдох тогтоолуудын дагуу бүх эмнэлгүүддээ тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Тиймээс та бүхэн иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлж янз бүрийн мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэв.

  • Коронавирусийн шинэ халдвараас хамгаалахын тулд:
  • Гараа сайн савандаж угаах
  • Амны хаалт зүүж хэвших
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:04

Зочин [139.5.219.38] 2020-01-27 06:46:10

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАХ ЮМ ДАА.

Зочин [66.181.167.89] 2020-01-27 05:55:34

gert ni awaachij heregguiee, shuud haldwartad awaachih heregtei, geriihen ni haldwartad ochood uulzag

Зочин [202.131.235.198] 2020-01-27 05:16:58

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

зочин [66.181.181.208] 2020-01-27 05:02:19

иргэдээ татаж авах нь сайн хэрэг ирсэний дараа нь хяналтаа сайн тавьж 14 хоног харах нь зөв байхаа гэр бүлээрээ гадуур байгаа нэг оюутан байгаа гэсэн тэднийг авч ирнэ биздээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.