Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Aдмин / Шинжлэх Ухаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.

2020 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874 ектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2020 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:41:16

CBH1yB http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:27

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:27


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.