Коронавирусын халхавчин дор тагнуулчдын дээрэм замхрах уу?

Н.Саранчимэг / Хууль

2020 он их дуулиан шуугиантай эхлээд байгаа. Итгэж ядан гайхах тэр дуулиануудын нэг нь яах аргагүй Монголын тагнуулчид жирийн иргэнийг дээрэмдсэн гэх учир битүүлэг хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын тусгай албаныханОХУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарч, цагдаагийнхан тэднийг дайчлан баривчилсан тухай дуулиан нэгдүгээр сарын 24-нд дэгдсэн. Тэр бүү хэл, дээрэм хийхдээ албаны буу ашигласан гэх мэдээлэл тархаж, иргэдийг цочирдуулаад авсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ынхан“ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 ам. доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас тусгай ажиллагаа явуулж, иргэнээс 300 сая орчим төгрөг дээрэмдэхээр завдаж байсан тагнуулын ажилчдыг нэгдүгээр сарын 23-ны шөнө саатуулсан байдаг.

Тагнуулчдыг саатуулсан цагдаагийнхан “Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Тухайн дөрвөн этгээд нь ТЕГ-ын ажилтнууд юм” гэсэн мэдээллийг өгсөн бол, ТЕГ-аас “…Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна” гэж мэдэгдсэн юм. Харин тагнуулчид дээрмийн хэрэг үйлдэхдээ албаны галт зэвсэг ашигласан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг дээрх хоёр байгууллага албан ёсоор мэдэгдсэн.

Хууль хүчнийхэн нь тэр дундаа хамгийн чухал нууц мэдээлэл дунд ажилладаг тагнуулынхан нь бүлэглэн дээрэм хийж байна гэдэг байж болшгүй зүйл.

Ямар ч утгаараа тагнуулчдын энэ хэрэг олныг айдаст авхуулаад байгаа коронавирусын халхавчин дор замхрах ёсгүй. Онцгой чиг үүрэг хүлээж, тусгай ажиллагаанд оролцдог тагнуулчид мэдээллийн давуу байдлаа ашиглан мөнгөтэй иргэнийг дээрэмдэж болохгүй. Бас хилийн чинадад хар тамхи зөөвөрлөж бүр ч болохгүй. Гэтэл болохгүй бүхнийг тэд хийгээд эхэлжээ. Энэ бол нэг талаасаа аймшиг, нөгөө талаасаа гутамшиг юм. Манай тагнуулчид ур чадвараараа дэлхийн адил мэргэжилтнүүдээсээ дутах нь бүү хэл, илүүрхдэг гэх үнэлэмжийг сонсоод бахархаж явсан удаатай. Харин одоо гутаж байна.

“Хулгайч хамгийн түрүүнд хулгайчийг барь” гэж орилдог гэдэг шиг манай тагнуулынхан баригдаад, илрээд, илчлэгдээд ирэхээрээ “Би тагнуулч. Тусгай үүрэг гүйцэтгэж байсан юм” гээд л шууд өчиг өгдөг болж. Өмнөөс нь ичмээр санагдах юм.

Тагнуул гэдэг тусгай чиг үүргийн байгууллага тул олон нийтэд нээлттэй биш. Үүнийг нь бид хүлээн зөвшөөрдөг, хэдийнэ дасал болсон зүйл. Харин тусгай чиг үүргийн эрхтэй гэдэг дээрээ дөрөөлөн тоглолт хийж, харьд хар тамхи зөөгөөд, эх орондоо жирийн иргэн дээрэмдээд байгааг юу гэж ойлговол зохилтой вэ.

Энэ бүхэнд ТЕГ-ын удирдлага хэлээ залгичихсан мэт таг дуугүй өнгөрөх ёсгүй. Заавал албан ёсны хариу өгч, хариуцлага хүлээх учиртай санагдана.


Сэтгэгдэл

Beltreghen [202.126.89.209] 2020-01-29 23:56:46

Jonhuu.giin bie hamgaalagchid ym bn le .. tuunees bish odiid yun korona tsaatsaa

Зочин [202.55.188.44] 2020-01-29 23:32:29

ene haniadaa yaj emchlehee yriachee emnelerer duuren haniad

Зочин [66.181.187.154] 2020-01-29 21:44:15

Тусгай үүрэг гүйцэтгэсэн байлгүй дээ.Итгэхгүй байна.Эх орны минь нүд чих болсон ийм хүмүүс ийм зүйл хийх ёсгүй.Үнэн бол ТЕГ дарга ажлаа өгөөд зогсохгүй Үндэсний аюулгүй нь 3 хурлаа хий.Тэтгэвэр тэглэн гэж 3уулаа хундага өргөж ард түмнээ талцуулж суудаг юм байна лээ.Ажлаа хий,!

zochin [203.91.115.248] 2020-01-29 18:17:54

гайхаад байх зүйлгүй тагнуулынхан ажиллагаа хийж байх үед нт цагдаагийнхан бас ажиллагаа хийж давхацсан байх гэж бодож байна түүнээс биш арай ч тийм зүйл хийхгүй ээ

Иргэн [119.40.98.106] 2020-01-29 15:59:16

Хөгшин даргыг элэг барьж байгаа байхгүй юу? Энэ хүн одоо юу бүтээнэ гэж тэнд сууж байдаг байнаа. Залуу эрч хүчтэй хүн олддоггүй л юм байх даа

Зочин [150.129.140.41] 2020-01-29 14:29:33

Одоо бид бүгд хэнээдээ ч итгэх билээ Улс орон минь хэцүүхэн б.на даа

Зочин [202.9.46.16] 2020-01-29 14:12:57

Зочид буудлын эздиин хэрэг ииглиин нэвтрүүлэгчиинхэн яачих.

э [66.181.179.40] 2020-01-29 13:06:31

Буу, Дүрэмт хувцастай гадуур ажиллагаанд явах зөвхөн даргын тушаалаар хийгдэх ажил биз дээ

Зочин [202.179.31.40] 2020-01-29 13:05:54

Энэ мэдээлэл цацагдаад удлаа.Манайхан болсон хойно худал бол тэр даруйдаал элдэв тайлбар хийгээд гараад ирэх байсан.Ингэж удаж байгааг бодоход ортойл болж таарлаа.Харин батдлагвал үнэхээр шившигтэй зүйл.Үүнийг ТЕГ-ын дарга мэдсэн,сонссон баймаар,бүлх залгисан юм шиг дуугүй байдаг нь ямар учиртай юм.Ингээд л манай Төрийн нэр хүнд унаад байдаг,ямарч хариуцлага тооцдоггүй болохоор иймэрхүүбусармаг хэрэг гараад л байгаа юм шүү дээ. Ийм хэргийг дор дор нь таслан зогсоож баймаар байх юм.

иргэн [192.82.65.90] 2020-01-29 12:53:50

хэрэв мэдээлэл үнэн бол хэлэх үг ч алга

зочин [103.10.22.80] 2020-01-29 12:45:06

хууль хүчний сургуульд багшилж байгаа багш, удирдлага ёс суртахуун өндөр нэр, үйл хэрэг цэвэр байж сургагчдаа цэвэр ариун ёс суртахуунтай ажилтан бэлтгэн улс эх оронд өгнө .гэмт хэрэгтэй тэмцэх бүх арга ажиллагааг сурч мэдсэн ёс суртахуунгүй хүн өөрөө гэмт үйлдлийг жирийн биднээс илүү сайн , аймшигтай , ул мөр үлдээлгүй хийдэг араатан төрдөг. иймд хүчний байгууллагын удирдлагыг ойр ойрхон солих ажилтныг сонгон шалгаруулахдаа уг хүний мөн чанарыг харгалзан үзэхгүй зэрэг маш олон бодууштай юм байна. капиталист хуримтлал үүсгэхэд юуг ч хийж болно гэсэн үзэл монголд яваад байна .

Зочин [66.181.161.119] 2020-01-29 11:57:15

Авилгал аар тэргүүлэгч шүүхээ эхний ээлжид эрүүлжүүлмээр байна. Манай нийгмийн хамаг хир буртгийг угаах малгай маань АТГ-аас гаргасан индексээр тэргүүлж байгаад ичиж дэвшил гаргах хэрэгтэй. Толгой шүүх маань ийм ил цагаан дайсан болчихсон байхад доод газартай нь тэмцэх хэрэггүй. Барина тавиад гадаад гаргаад явуулчихна. Мөрдөн байцаалтад буцаана. Шүүгчийг бүх насаар нь томилно дотоод итгэл үнэмшлээр шийдсэн гээд ямар ч хариуцлага хүлээхгүй

Зочин [202.21.108.167] 2020-01-29 11:23:05

ГЭРЭЛ гэж хогийг авч хаях хэрэгтэй

Зочин [202.21.107.85] 2020-01-29 10:50:04

Сүүлийн үeд хуулийн байгууллагын ажилтнууд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг нь хэвийн үзэгдэл боллоо.Тухайлбал УДШ,тагнуул,цагдаа гм.Нийгэм дөжир ч эхэлж байна шүү.Байдаг л юм мэтээр зарим нь хандах боллоо.Энэ үзэгдлийг дахин давтагдахгүй болгох талаас нь шийдвэртэй ажиллахгүй бол бүгдээрээ хохирогч болно шүү...

Aa surjigene [98.253.30.34] 2020-01-29 09:53:34

Gadnii humuusiig deeremdsen deerees n nogoo hed mongoo erguuleed olood avchihsan biz dee. Ajilaas halaad l hayach dee. Ternii orond ulsaa gazar nutgaa deeremdej gadniihand zarj bgaa humuusee bariach dee.

Зочин [103.57.93.248] 2020-01-29 09:37:47

Хурц гэдэг хүн ий хууль бус ажиллагааны нөдөө, хар тамхи тамхи дипломат паспорт ашиглан тээвэрлэх бизнёсийн гол санахчлагч эцэг нь шүү дэн дэнр нь тагнуулын нэр барьж дээрэм хийх ажилыг гол цнцэглүүлсэн генерал ийм л хүнийг генерал гэдэг юм даа

Зочин [202.126.89.42] 2020-01-29 09:12:31

Сүүлийн үеийн тагнуулын байгууллагын ажилтнууд дунд янз бүрээр шургалсан новшнууд их бгаа яагаад Гэрэл генерал цэвэрлэгээ хийж чадахгүй бнаа уг УАХХ-ны дээд сургууль төгссөн мэргэжлийн хүн дэ зүгээр нэг энгийн хуулийн сургууль төгссөн юмнуудаар дүүрсэн үг нь бол мэргэжлийн аюулаас хамгаалахын сургууль төгссөн чекистүүд ажиллах ёстой байгууллага баймаар

zochin [202.9.46.141] 2020-01-29 09:06:43

arai ch ugui b.gaa ard tumen martakhgui kharj b.gaa shuu.

Зочин [122.201.31.149] 2020-01-29 09:04:43

Nudnii bulainuud. Hungun hyalbar argaar mungu olj amidrana gej boddog archaaguu er hunii sugnuud. Ooroo hodolmorooroo amidraach. Zaluu humuus bj. Unen ork. Oor yu ch gehev de

Зочин [192.82.77.33] 2020-01-29 09:04:33

ТEГ-ын дарга хөгшин ухныг зайлуулаачээ

Зочин [202.131.235.198] 2020-01-29 09:04:16

ЗХУ, ОХУ, СНГ-д сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас88671597


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.