Урлагийн бүтээлд хадаас зоогоод эрээн тор өлгөсөн нь эмгэнэл

Н.Саранчимэг / Нийгэм

Төрийн ордонд янз бүрийн л юм болж байна. Энэ долоо хоногийн эхээр буюу даваа гаригт Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааг Төрийн ордонд зохион байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэн тавьснаар Төрийнхөө ордонг хар захын хэмжээнд аваачиж, иргэдэдээ элдвээр хэлүүлж хараалгах нь тэр. Олны хэл амнаас айсан уу, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсныг гэнэт санасан уу, ямартай ч, мягмар гаригт зохион байгуулахаар төлөвлөсөн гэх мах, махан бүтээгдэхүүний худалдаа болоогүй юм. Харин даваа гаригт болсон үзэсгэлэн худалдааны үеэр иргэдэд элдвээр хэлүүлэх нь бүү хэл, уран бүтээлчдээ “уйлуулсан”, ичих ч багадмаар увайгүй үйлдэл болжээ.

image

Монголын дүрслэх урлагт онцгой байр суурьтай, манай улсын гобелен урлалын мастерууд 1986 онд улсын захиалгаар, нэг сарын турш, өдөр шөнөгүй сууж бүтээсэн, 20 метр урттай, "Эх орон" хэмээх бүтээл Төрийн ордонд байдаг байна. Харин өнөөх хар захын үеэр тус бүтээлийг цоо цоо хатгаад, сар шинийн бэлгийн бараагаа өлгөчихсөн байна. Үүнийг харсан гобелен урлаачид "Дотор муухай болж байна" хэмээжээ. Гобелен гэж зөвхөн хуруугаараа утас татаж зураг зурахыг хэлдэг бөгөөд урлагийн өндөр үнэлэмжтэй төрөл юм. Гэтэл урлагийн энэ үнэт бүтээлийг үл ойшоон цоо цоо хатгаж, хадаас зоогоод эрээн тор өлгөчихсөн байгаа нь өөрөө эмгэнэл юм даа.

Энэ тухай “Өнөөдөр” сонинд ийм нийтлэл гарчээ.

Урлагийн түүхэн бүтээл рүү хадаас зоожээ

Олныг хамарсан аливаа үйл ажиллагаа явуулахыг орон даяар хориглоод байхад Төрийн ордонд үндэсний үйлдвэрлэгчдийн хурал зохион байгуулж, бараа, бүтээгдэхүүн худалдсанд олон нийт ихэд дургүйцсэн. “Төрийн ордныг хар зах болголоо” гэсэн шүүмжлэл бишгүй байсны зэрэгцээ бас нэгэн зохисгүй үйлдэл анхаарал татсан юм. Ноос, ноолууран бүтээгдэхүүн борлуулагчид зааж өгсөн талбайд нь авч орсон бараагаа дэлгэхдээ зурагт харуулсанчлан Монголд цөөн байдаг, гобелен урлалын түүхэн бүтээлд хадаас зоож, хувцас өлгөжээ. Ер нь худалдагчид ямар бүтээлийн өмнө байрласнаа, юу руу хадаас зоож байгаагаа ойлгоогүй байх. Зүй нь бол зохион байгуулагчид нь мэдэж байсан бол тэднийг ядаж хананд буй зурагт, өөрөөр хэлбэл, урлагийн үнэтэй бүтээлд хүрч болохгүй, наана нь болгоомжтой ажиллаарай гэх байж л дээ. Гэтэл хэн хүнгүй юм мэдэхгүй, урлаг ойлгохгүй. Цагаан сарын бэлгийн бараа борлуулж л байвал бусад нь огт хамаагүй мэт ханджээ.

Төрийн ордны гол үзмэрүүдийн нэг “Эх орон” хэмээх, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн чухлыг сурталчилсан агуулга бүхий, 20 метр урттай уг бүтээлийг 1986 онд улсын захиалгаар 10 гаруй гобелен урлаач гүйцэтгэж, хугацаанд нь нэр төртэйгөөр хүлээлгэж өгсөн түүхтэй аж. Тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуулийг энэ мэргэжлээр 1976 онд төгссөн, уг бүтээлийг хамтран урласан Д.Ариунгэрэлтэй холбогдож мэдээлэл авахад “Бид улсын захиалгаар энэ мэт бүтээлүүд хийсэндээ бахархаж, тэгээд ч Төрийн ордон, ГХЯ, “Улаанбаатар”, “Чингис” зочид буудал зэрэг нэр хүндтэй байгууллагад хадгалж, олны хүртээл болгож байдагт сэтгэл ихэд өөдрөг явдаг юм. Цоо хатгаад хувцасны өлгүүр тогтоосон байхыг харахад дотор муухай болж байна” гэлээ. Социализмын үед Дүрслэх урлагийн дунд сургууль бодлогоор чиглэл, төрөл бүрээр мэргэжилтэн бэлтгэж, тэд бүтээл туурвил төрүүлж байсны гэрч нь өнөө урлагийн бүтээлд дурлагсдын сэтгэлийн галыг бадраадаг энэ мэт бүтээлүүд юм. Гобелен нь ханын, чимэглэх урлагийн төрөл. Уран бүтээлч нь эскиз зургийн дагуу тусгай хүрээ бэлдэж, бүтээх зургаа ард нь байрлуулж, хийх хэмжээгээр томруулж “харан”, өнгө гаргахаар сонгосон утаснуудыг хуруугаар татаж, хүссэн хэсэгтээ байршуулах замаар бүтээдэг, эцсийн дүнд зурган даавуу, хивс гэхээр материал бий болгодог урлаг. Ийм ховор, өндөр ур чадвар шаарддаг бүтээл рүү Төрийн ордонд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагчид хээвнэг хадаас зоож суужээ. Үүнийг харсан нэгэн залуу “Бидний адгууслаг хандлага хэрээс хэтэрлээ. Эдийн засаг, эдийн засаг гэж, өмсөж зүүх, идэж уухаа л болговол боллоо гэсэн сэтгэхүйн доройтол биднийг энэ түвшинд аваачлаа. Өмсдөг нь улам л тансаг, иддэг нь илүү, үздэг хардаг нь дэлхийн дайд болсон ч, бусдын бүтээлийг хайрлах ухаан бүү хэл, өөрийгөө хүндэтгэх хүн чанараа гээсээр байна. Үүнийг адгууслаг гэхээс өөр юу гэх вэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ” гэсэн байна.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:45:45

<a href="https://t.me/filmfilmfilmes/22">Главный герой</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 01:05:59

війна в україні 2022 пророцтва <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли почалась друга світова війна</a> коли почалась друга світова війна

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:24

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:24

Юүн ч элбэг хадаас вэ? [202.131.225.53] 2020-01-30 05:04:18

Хэн нэгнийх нь духанд хадаас зоож үзэх юмсан.

зочин [66.181.181.208] 2020-01-30 02:59:28

Улааны буруу эдэж уухаас өөр мэдрэмж байхгүй олон жил эдлээ ханадгүй хагардгүй луйварчин одоо тэгээд хятадуудтай нийлээд махны хомосдол үүсгээд явж байна иймэрхүү юмнуудад энэ шинэ вирусыг өгөх юмсан

Зочин [202.9.46.224] 2020-01-30 02:25:01

тор зарагчийн буруу,ийм тэнэг байхдаа яах вэ? дээ. Ер нь Улаан сайдын тэнэг шийдвэр энэ хүний тэнгийг илэрүүллээ. Төрийнхөө ордонд хар зах нээж нэг өдөр дулаан захаар сэлгүүцсэн улс төрчидтэй орон Монголоос өөр байхгүй дээ.Одоо Замби байтугай улс орныхон жишээ авах байх даа.Хайран сайхан монгол ухаан.

АХМАД [103.10.21.40] 2020-01-30 01:53:43

Урлагийн бүтээл юу болов ямар арга хэмжээ авав хэн нэгэнд хариуцлага тооцов уу хариу нэхэж байна Улаан сайд аа

sara [180.149.93.14] 2020-01-30 01:35:23

ESTOI HELEH CH VG ALGAA HAMGAALALTIIN DARGA UUGAMBAYAR GEJ MAL YU HIIDIIN BEE NEG L TOM HURANDAA ZVVSN YM BDAGIIN BN LE

Иргэн [64.119.26.195] 2020-01-29 15:15:34

Ордны захиргаа,хамгаалалтынхан,ЗГ-ЫНхолбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох,

babi [103.57.92.135] 2020-01-29 15:12:48

bugs ulaih tsaashaa miniih bvr shatsan dehvv.arail utgaa aldaad bn ene 76 sda.yamar ergvvtsen malnuud geheeree iim yum hiidiin.bvr hvnii umnuus ichij zowj nuur bugs ulaij shatah shig hetsvv yum bdgvin bn

Зочин [202.179.31.48] 2020-01-29 14:54:45

Ter бол ордныхны л буруу.

Зочин [64.119.22.127] 2020-01-29 13:51:41

1. Төрийн ордон бол төрийн ордон. Дахиж бүү худалдаа зохион байгуулаарай. Гашуун түүх болог. 2. Улааныг буруу шийдвэр гаргасан гэж үзэж сэргээн засварлах зардлыг Улаанаас гаргах. Энэ бол хариуцлага. Хариуцлагын ард заавал эзэн байх ёстой. 3. Төрийн ордонд ажилладаг урлагын бүтээлийг хамгаалах үүрэгтэй ажилтанг халах ёстой. 4. Шинэ журам гаргаж урлагийн бусад бүх бүтээлийг үнэлж хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. 5. Бусад ажлыг санаачилдаа.

Зочин [139.5.217.247] 2020-01-29 13:18:08

Teneglel balairal hezee ezes boloh yum bee

Зочин [139.5.218.134] 2020-01-29 12:02:18

Яачихсан ийм тэнэг, мангар, мулгуу, дебил, оюуны гүн хоосролтой болчихдог байнаа. Гучаадхан жилийн өмнө бид бие биенээ хайрладаг, хүндэлдэг, бүгд ажил төрөлтэй, ирээдүйдээ итгэл төгс, улс шиг улстай л байсан юм сан.

Зочин [192.82.67.244] 2020-01-29 11:37:40

Урлагын бүтээлийг сэргээх зардлыг Улаан сайдаас гаргуулж засах хэрэгтэй Улаан хөгийн юмаар бизнес хийх юм.мөнгө багададгүй юм байна даа сонгууль дөхөөд мөнгө харагдаад унтаж чадахаа больжээ

зочин [103.10.22.80] 2020-01-29 11:20:52

улаан анхны эхнэр уран зураач сэргээн засварлагч сүхбаатар аймгийн нэртэй дархан. тэр хүний дэргэд байж урлаг уранзургийн мэдлэг мэдрэмж огт суугаагүй юм байж дээ . авааль эхнэрээ сольж залуу эхнэр авсан шинэ хадам талдаа тендэрийн давуу байдал олгохоор гүйж явна гээд хэдэн жилийн өмнө хэвлэлээр шуугиж байж билээ.урлаг уранзургийг үзэх үзэл өндөр орос оронд суралцсаны үнэр алга . тэр зохион байгуулагчид оролцож буй наймаачид яасан харанхуй бүдүүлэг хүмүүс вэ ..ингэж монгол улс оюуны хоосролд орох гэж ичиг ичиг ичиг .дахин ийм явдал бүү давтагдаг

Зочин [202.21.108.133] 2020-01-29 11:18:41

Гөбс улайлаа

Иргэн [202.9.40.58] 2020-01-29 10:59:25

Улаан сайдын балаг урагшгvй арчаагvй худалдаачдын тэнэглэл жижvvр харуул хамгаалалтынхан хаагуур нь енгерч бараа сонирхогч нар харалган явсан бололтой .Терийн ордонд худалдаа наймаа гаргаж нvдний булай болоод vр дvн нь хэлэх vг алга

Зочин [119.40.98.177] 2020-01-29 10:13:32

Наймаачид бүгдийг зоосны нүхээр л харна тэр урлаг мурлагыг ойлгохчгүй анх удаа төрийн ордонд хар зах ажиллуулсан улсууд нь зохион байгуулалтаа зөв хийж урлаг соёл үэт өвөө хамгаалах ёстой улс төрчид бол зүгээр л шоудаад өнгөрнө харин төрийн жинхэнэ албан хаагчид /даанч намын долдойнууд болчихсон/ сэтгэлгүй байна

Ичмээр жигшмээр [103.229.120.88] 2020-01-29 10:10:36

Улаан сайдыг Улаанчулуутын хог дээр хаявал таарна. Усан тэнэг дээр нь үнэн зөнөг залгачихсан байна.

Зочин [66.181.188.153] 2020-01-29 11:00:47

Төгцөгт байр суурийг нь мэдрүүл.

Зочин [64.119.18.190] 2020-01-29 10:10:13

өнөөдөр хоолны мөнгөө яая гэж байгаа хүнтэй урлаг соёл яриад яахав дээ.

зочин [203.91.119.42] 2020-01-29 09:57:36

Улаан сайд минь наад Гобелен чинь ахмадуудын минь хийсэн хөдөлмөр бүтээл шүү дээ цоолдог нь яаж байгаа юм бэ Та нэг л биш ээ аан.

Зочин [59.153.114.44] 2020-01-29 10:07:55

ULAAN AA CHI ARAICH DEE.ENE NAVSGAR XEDEN SHALNII ALCHUURAAR ZAX GARGAX GADUUR ZONDOO XOOSON BARILGA BAIR BII SHUU. ARAI CH BUDUULEG GEXED DENDEJ BAINAZONOO UO CHI?

АХМАД [103.10.21.40] 2020-01-29 08:34:32

Манайд оюуны хоосрол сэтгэлгээний ядуурал нүүрлэжээ гэхэд хилсдэхээргүй болж дээ Ганц энэ ч биш бараг бүх харилцаанд дээр ажиглагддаг

Зочин [66.181.161.1] 2020-01-29 08:32:04

Засна гээд хагас тэрбум луйвардана биз.

Ахмад [103.10.21.40] 2020-01-29 08:36:55

Арай ч дээ тэгвэл хадсан наймаачингаар төлүүл Улаан сайд аа

966 [66.181.180.159] 2020-01-29 08:28:28

энэ төрийн ордонд бүхийл муу юм болдог газар болж дээ биднийг бага байхад ийм зүйл байгаагүй.

Тийрэн [202.9.46.55] 2020-01-29 08:25:47

МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХАА БАЙСАН ӨНӨӨГИЙН БИДНИЙ НҮҮР ЦАРАЙ, ЯДУУГИЙН ЗОВЛОН ИХ ЮМ ДАА

Зочин [202.131.236.170] 2020-01-29 08:13:02

Арай л тэнэг юм даа юу гэж төрийн ордондоо худладаа наймаа хийлгэж байгаа юм бэ. Наад наймаачид чинь юмаа зарж борлуулах гэж юуг ч тоохгүй хүмүүс шүү дээ. Оюун-Эрдэнэ арай л мэдлэг боловсрол, туршлага дутуу харагдаад байгаа юм аа

ЗАХ [122.201.22.220] 2020-01-29 08:21:15

ЗАХЫН ЭЗЭН УЛААНТАЙ ЯРИХ ЗҮЙЛГҮЙ ХҮКЭ ЕС-АА - ЦААДХЫГАА ШУУД ОГЦРУУЛ

Кса [202.126.89.112] 2020-01-29 08:11:59

Дүп ОРКууд ийм юм хийхээс буцахгүй. Оркуудад хайрлах Эх орон, нийгмийн баялаг, нийтийн өмч, бусдын юм гэж ойлголт байхгүй. Мөнгө өгье гэвэл Эх орон, үр хүүхэд, хань ижил, анд нөхдөө сийхгүй худалдана. Тэр хивсэнд гутлаа тайлж байгаад тоос шороо шавхайгий нь ч арчина. Оркууд муу муухай, хүний санаанд багтахааргүй юу ч хийнэ. FUCK оркууд. FUCK FUCK FUCK

Зочин [64.119.18.190] 2020-01-29 10:08:14

үнэн хэллээ хүү минь

Зочин [66.181.161.1] 2020-01-29 08:34:31

Топороос их зүйл хүлээх юм даа зайлуул. Нөгөөдөх нь эрх мэдэл хүрэхгүй.

улаач [122.201.22.220] 2020-01-29 08:18:30

Хамтын шиийдвэр биш байгаа даа гэж найдъя..Улааны багийн шиийд байлгүй дээ Хүрэлсүхээ ТӨРИЙН ОРДНЫ ЗАХЫН ЭЗЭН УЛААНЫГАА ОГЦРУУЛ

багш [122.201.22.220] 2020-01-29 08:07:38

Уншихаар л уур хүрээд байна Улаадаггүй Улаан сайдыг өнөөдрийн дотор оцгруул ЕС- У. Хүрэлсүхээ.... Намын даргаа наад муу лалруудаа зайлуулаач ээ 2020 - хойшоо болоход санаатай хийгээд байгаа нэгнийг замаасаа арч ОНОВЧТОЙ ЗӨВ САНАА БОДЛОГОО ИЛЭРХИЙЛЭХ ГАНЦ БОЛОМЖ ОДОО Л БАЙНА. сонгогчид ялгаж салгаж чаддаг болсонд итгэ.

улаагчин [122.201.22.220] 2020-01-29 08:12:03

Улааныг өнөөдөр өгцруул. Засгийн газар захуудыг хаах талаар ярилцаж байх энэ үед ТӨРИЙН "ТОРОН" ордон ДОТОР зах нээсний учир гээд л гүйцээ

Ахмад [103.10.21.40] 2020-01-29 07:52:28

Улаан сайд та төрийн ордонд зах гаргаснаар засгийн газрын нэр хүндийг унагалаа маш их харамсаж байна ТV9- н монгол комментоор таныг шүүмжилж байна лээ Шүүмжлэлийг зөв гэж бодож байна

зочин [192.82.64.248] 2020-01-29 07:51:19

урлагийн бүтээл байтугай зүгээр хоосон хана байсан ч гэсэн хадаас хадаж болох уу, арай л бишээ

АХМАД [103.10.21.40] 2020-01-29 07:46:20

Наймаачид мөнгө ашиг шулах гурвыг л бодохоос өөрийг бодох сэтгэлгүй улс Төрийн ордонд зах гараад л наймаачин наймаа хиигээд л... энэ нэг л биш ээ Хайран сайхан урлагын бүтээл рүү хадаас хэнэг ч гүй зоогоод бараагаа өлгөчихсөн байгааг юу гэж ойлгох вэ Наад хадаас зоосон оюуны хоосролтой ядмагхан наймаачинд арга хэмжээ авч олон түмэнд зарлах хэрэгтэй

Zochin [77.248.124.240] 2020-01-29 07:37:07

Yamarch uls, turiinhuu ordond zah , uzesgelen hudaldaa hiideggui Mongoliin tur bur zamarch bnaa

Харамсал [103.14.36.18] 2020-01-29 07:32:45

Худалдаа хийхийг зөвшөөрөхгүй баймаар, мөн худалдаа хийсэн ч өөрсдөө бараагаа байрлуулах тусдаа өлгүүр, тавиартай байх ёстой. Шууд төрийн ордоны ханыг хадаад л нүхлээд л юм өлгөөд баймааргүй юм.

Zochin [150.129.143.159] 2020-01-29 07:24:51

Hairan buteel araichdee turiin ordon chin ezengui yumuu uchnuun olon tsalin avaad suuj baigaa uilchilgee hariutssan humuus baidag bizdee ted nar yu hiij baidag bainaa

Зочин [202.179.31.85] 2020-01-29 07:13:39

Улаан оюунэрдэнэ хоёрт ямар юмных нь урлагийн мэдрэмж бхвэээ

Зочин [202.9.40.55] 2020-01-29 07:12:45

Улаанйг хананд өгө


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.