Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина

Н.Алтанцэцэг / Нийгэм

НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барина гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн.

Тус барилга 1958 онд баригдсанаасаа хойш нэг ч удаа их засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд Урт цагааны үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлт гарсан гэдгийг албаныхан хэлсэн.

Урт цагаан үйлчилгээний төв галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийлэл даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог.

Уг барилгыг 30 иргэн, аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг аж. 2020 онд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, түрээслэгч нартай төлбөр тооцоо нийлж баталгаажуулах, шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх, Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хуучин барилгын концесс, Төр хувийн хэвшлийн түншлэл эсхүл хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэн “Урт цагаан”-ы гудамжны үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:09:21

wNAULR http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:32:06

pcbz1T http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:07:04

xI0WW7 http://pills2sale.com/ levitra nizagara

Иргэн [133.218.178.161] 2020-02-16 02:52:13

Дахин телевлелтед оруулаад оронд нь маш сайхан шийдэлтэй vйлчилгээний тев барих хэрэгтэй. Харин дундуур нь ашиг сонирхлын зувчаа оруулж хэрхэвч болохгvй!

Bold o [121.163.70.184] 2020-02-16 02:28:00

Nuraaj bolnoo harin ter gazsriig ni hen i avahaa tmchuud ali hediin tohirson bgaa ..herevee tohiroogui bol ene barilgiig nuraah asuudal yarigdahgui bh bsan

Хү [203.91.115.39] 2020-02-15 23:14:05

ТЭГЭЭД ХУРДАН БАРИАД НУРААГААЧ ХУДЛАА ЯРИАД Л ЯВАХ ЮМ БҮТЭЖ БАЙГАА ЮМ АЛГА ДАА ЧАДАХ ЮМ УУ МАН ЫН ГӨЛӨГНҮҮДЭЭ

zochin [202.131.243.186] 2020-02-15 13:49:31

ter huwia bodson dotor ni tureeslej bgaa heden humuusiin eserguutslees ailgui hurdan nuraaj shine barilga barih heregtei.

Зочин [66.181.161.44] 2020-02-15 12:44:12

hurdan nuraa

Зочин [31.13.145.77] 2020-02-15 11:53:22

Маш яаралтаи нураах хэрэгтэи шээс омхии ханхалсан балиар газар бас жуулчны гудамж гэнэ шуу ичиж ухмээр

Зочин [192.82.67.127] 2020-02-15 10:43:46

Нураагаад шинэ барилга байгууламжаа эхлүүлье.Дэмжиж бйна.Одоогийн барилга шаардлага хангахгүй байгаа.

ЗОЧИН [49.0.135.63] 2020-02-15 10:37:43

ЭНЭ БАРИЛГЫГ ГУРАВДУГААР САРД ДАРУЙХАН БУУЛГА ТЭГЭЭД ДӨРӨВДҮГЭЭР САРААС БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЗОВЛОНГИЙН ТҮРГЭН ЖАРГАЛЫН УДААН ДЭЭР. ХЭЛ АМ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМНУУДЫГ ЦАГДААГААР БАРИВЧЛУУЛ. УГААСАА ЗӨРЧИЛЫН ХУУЛИАР ТОРГУУЛЬТАЙ ЗААЛТ БАЙДАГ.

Хурдан нураа [192.82.68.248] 2020-02-15 07:56:59

Хурдан нураа... Таньдаг жуулчин газрын зураг дээрээс Жуулчины гудамж гэсэн сүртэй нэр харчихаад очиж үзнэ гээд болдоггүй..Дагуулаад очсон чинь ёстой хошного улайсан даа.

Зочин [103.10.21.58] 2020-02-15 07:55:52

Орон гэргүй хүмүүстээ анхаараач ээ Эд нарын үнэр танар аймшигтай энэ хүмүүс юу ч тээвэрлээд явж байж магадгүй энэ хүмүүс орц хонгил хаа яваа газраа тоох ч үгүй хамгийн бохир орчныг үүсгэж байна

dd [49.0.144.72] 2020-02-15 07:30:05

Архичдын үүр уурхай болсон энэ газрыг хурдан нураа, сайхан шинэ өндөр байшин барих хэрэгтэй.

зочин [66.181.177.53] 2020-02-15 07:56:27

цаг нь болсон байхоо.

Иргэн [203.91.118.182] 2020-02-15 07:02:11

Хурдан нураа, үзэмжгүй хэдхэн хүний орлого болсон газар, ер нь ямар арын хаалгатай азтай 30 нь цааш нь давхар түрээлэлж ашиг олдог юм бэ, энэ хүмүүсийн ард бөөн авилгал байгаа гэж хардахийн, шалгадаг газар гэж уг байгаа л юмсан

Zojin [103.212.117.206] 2020-02-15 05:26:23

Yamarch ongo uzemjgui hurdan nuraagaad shineer bariachee

Зочин [202.9.40.84] 2020-02-15 05:22:44

улаанбаатарын туухийг гамин нураагаад дууслаа

Зочин [103.26.194.62] 2020-02-15 05:15:52

Одоо нураах болоо байлгуй дээ, хотын тевд нэг балгас байлгаад байх хэрэггуй байх аа


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.