Г.Нэргүй: Нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүлүүд гаргаж, хяналт тавьж ажиллуулах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлэн эргүүлүүд хаана байрлах хуваарийг гаргах ба энэ хүмүүс нь иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй эсэх болон татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллана. Цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.

Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч бодис БНХАУ-аас импортолж байна. Барьцалдуулагч бодис тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй" гэв.


Сэтгэгдэл

Зочин [43.228.130.188] 2020-02-17 10:33:18

ZOW ZOW

түмэн [66.181.161.4] 2020-02-17 05:24:45

зөв зөв

Зочин [192.82.71.219] 2020-02-17 04:57:37

маш зүйтэй ажил байна. Ээ дээ энэ оркууд осолтой шүү. Анхааруулсаар байтал Оркууд цагаан сар гэж тэнэгтэж яваад оптоороо сүйрнэ шүү.

z [66.181.161.82] 2020-02-17 03:49:11

zow zow


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.