Б.Энхбаатар: Дэлхийн стандартаар эрдэс баялгийн нөөцөө үнэлэх цаг нь болсон

Aдмин / Нийгэм

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, уул уурхайн инженер Б.Энхбаатартай ярилцлаа. Тэрбээр эрдэс баялгийн салбарт олон улсад дагаж мөрдөж буй стандарт, жишгийн талаар ярилцсан юм.

-Олон улсын эрх зүйн баялгийн нөөцийн өмчлөлийн зарчмын ялгааг тайлбарлахгүй юу ?

-Эрдэс баялгийг төрийн буюу улсын өмчлөлд хамааруулсан хуулийн тогтолцоо (Dominal Law System) нь тухайн улс оронд эрдэс баялгийг өмчлөх тогтолцоог илэрхийлж үйлчилдэг. Үндсэн хуульд байгалийн баялгийг Хятад, Казакстан, БНСУ, Катар, Саудын Араб, Чили зэрэг улсуудад төрийн өмч гэж тусгасан байдаг юм. Харин Норвеги улсын тухайд Үндсэн хуулийн 112 дугаар зүйлд “...Байгалийн нөөцөө хойч үеийн эрхийг баталгаажуулсан, урт хугацааны бодлогод суурилан ашиглах болно...” гэж тусгасан байх жишээтэй.

-Тэгэхээр төрийг өмчтэй байхыг эсэргүүцсээр ирсэн гэсэн үг үү?

-Учир нь феодалийн тогтолцооноос нэгдмэл улс болох түүхэндээ олон оронд газрын болон түүний баялгийн өмчлөлийг зөв шударга зохицуулах түүхэн боломж олдоогүй юм. Тиймээс газар нутгийн ихэнх хэсгийг хуучны угсаа залгамжлагч нар нь эдүгээ эзэмшсээр байна. Жишээ нь Английн газар нутгийн талыг хүн амын нэг хувь эзэмшдэг. Гэтэл АНУ-ын ихэнх мужийн газар нутгийн талыг нь Холбооны Засгийн газар эзэмшиж байна. Олон оронд төр засаг өөрөө юу ч бүтээгээгүй, бүтээдэггүй учир төрийг өмчтэй байхыг эсэргүүцдэг. Тиймээс олон улсын практик туршлагаар хайгуул судалгаагаар илрүүлж, нөөц тогтоохын өмнөх үеийн эрдэс баялгийг Үндсэн хуульдаа хэн нэг нь өмчлөх талаар огт заагаагүй байдаг юм. (Regalian system)-г АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри, Франц, Энэтхэг, Сингапур, Япон, Ботсван, Норвеги зэрэг орнууд хэрэгжүүлдэг. Энэ тогтолцоог баримталдаг улс орнууд эрдэс баялгийн нөөцийг эзэмших, ашиглалт явуулах эрх, чиг үүргийг тодорхойлсон тусгайлсан үндсэн хоёр хэлбэрийн дэглэм тогтоож мөрдүүлдэг. Нэг дэх арга хэлбэр нь, "хайгуулаар олж илрүүлэх". Өөрөөр хэлбэл, хэн түрүүлж хайгуул хийж, нөөц тогтоосон этгээдэд өмчлөх эрх олгох үйл ажиллагаанд тулгуурлан тогтоосон тогтолцоотой (1997 ашигт малтмалын хууль энэ зарчим дээр тулгуурласан) улс орнууд хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаанд эрх эзэмшигчийг шилж сонгох үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцох тогтолцоог нь хязгаарладгаараа онцлогтой. Хоёр дахь нь, энэхүү аргыг тухайн улсын зүгээс "бие даасан эрх хэмжээ" гэж нэрлэдэг бөгөөд газрын тосны хайгуулын шинжтэй үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэгддэг. Жишээ нь, Норвеги улс байгалийн баялгийг хэний өмч байх талаар үндсэн хуульд тусгаагүй боловч Газрын Тостой Холбогдох Үйл Ажиллагааг Зохицуулах Хуулиуддаа (Act 29 November 1996 No. 72 relating to petroleum activities) “Норвегийн төр нь газрын тосны нөөцийг эзэмших ба нөөцийг ашиглах онцгой эрхтэй” гэжээ.

-Монгол Улсын эрдэс баялгийн өмчлөлийн зарчим юу юм бэ. Олон улсын жишигт нийцсэн үү?

-Үндсэн хуулийн 6.2-р зүйлд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэн баталсан хуульд зааснаар байгалийн баялаг нь төрийн болон нийтийн өмч гэсэн ялгаатай саналыг нэг дор оруулсан юм шиг харагдахаар байна. Тэгвэл бусад тулгар хуулиудад яаж томьёолсоныг тодруулбал, Иргэний хуульд 99.2 “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэснээс үзвэл зөвхөн ард түмэн гэх ойлголт өрөөсгөл болох нь харагдаж байгаа юм

Харин төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд: 4 дүгээр зүйл. Төрийн нийтийн зориулалттай өмч нь Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ. Эндээс харахад, Үндсэн хуулинд нийтийн өмчийг ард түмэнийх байна гэж тунхагласан хэдий ч бусад хуулиар нийтийн өмчийг төр захиран зарцуулна гэж шийдвэрлэсэн байна.

-Эрдэс баялгийн нөөцийг үнэлэх зарчмын талаар тодруулахгүй юу?

-Манай орны хувьд томоохон уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тухайн төсөл дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг зохистой тогтооход ордын үнэлгээ маш чухал асуудал болоод байна. Одоо ашиглаж байгаа ашигт малтмалын ордын Техник-эдийн засгийн үндэслэлийн судалгааны хүрээнд (ТЭЗҮ) Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ) баталдаг. Дотоодын компаниуд, уул уурхайн төслийг санхүүжүүлдэг үндэсний банк санхүүгийн байгууллагын хувьд ашигт малтмалын үнэлгээний тухай ойлголт зөвхөн Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд тухайн ордын үнэ цэнийг тодорхойлох гэж оролдож байгаа нь хууль болон дагах журмуудад сайн ялгаж өгөөгүйтэй холбоотой. ТЭЗҮ боловсруулах явц нь “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал, заавар” нэртэй журам дагаж мөрдөж хийсэн нөөц баялгийн тоо хэмжээнд тулгуурладаг. Энэ заавар нь харахад барууны хэлбэртэй ч хэрэглэж буй хайгуулын аргачлал нь Геологийн шинжлэх ухааны уламжлалт аргад тулгуурлан нөөц бодолт хийж байгаагаас үнэн зөв, нарийвчлалтай нөөцийн дүгнэлт хийх магадлалыг бууруулж байна. 2014 онд Австрали болон Ази зэрэг олон орнуудад өргөн хэрэглэгддэг нөөцийн ангиллын "JORC" стандарт болон бусад орны хайгуулийн ажлын үр дүн, нөөц баялгийг тайлагнах кодуудтай дүйцэх, Монгол Улсын хайгуулийн ажил, нөөц баягийг ангангиллыг тайлагнах "MRC" стандарт боловсруулж, баталсан боловч үүнийг ашиглахгүй байгаа нь геологи, уул уурхайн салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэх шинэчлэлийг салбарын сайд нь дэмжихгүй байгаа гэж ойлгож болохоор байна. Нөөц, баялгийг ангилал, тайлагнах олон улсын стандартуудтай зэрэгцээд, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодууд уул уурхай хөгжсөн улс орон тус бүрээр байдгийг доорхи хүснэгтээр харуулав. Монгол Улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлэх МОНВАЛ кодыг нэвтрүүлэх ажил нь судалгааны шатанд явагдаж байна.

-Монгол Улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код болох "MONVAL"-ын код нэвтрүүлэх талаар таны ярианд дурдагдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

image

-CRIRSCO нь нөөц, баялгийг тайлагнах Олон улсын стандартын хороо хайгуулын ажлын үр дүн, эрдсийн нөөц, баялгийг нээлттэй тайлан бичих хамгийн доод стандарт тогтоодог. Түүнийгээ тайлан бичих ойлгомжтой удирдамж, зөвлөмжүүдийг боловсруулан гаргадаг. CRIRSCO -ын гишүүн орнуудын тайлан бичих загварууд CRIRSCO-гийн тайлан бичих загварын тодорхойлолтуудтай яг ижилхэн, эсвэл үндсэн зарчмын зөрүүгүй байх, гишүүн орнуудын нөөц, баялгийн кодоор тайлагнасан тайлан нь хоорондоо зарчмын, шалгуур, арга аргачлын хувьд их зөрүүгүйгээр дүйцэх ёстой байдаг.

CRIRSCO-гийн гишүүн орнууд хамтын гэрээний үндсэн дээр бие биенийхээ стандартыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, CRIRSCO-д улсаа төлөөлдөг Канадын CIM, Aвстралийн AusIMM зэрэг уул уурхайн Мэргэжлийн Институтүүд бие биенээ хүлээн зөвшөөрөх бөгөөд ингэснээр Австралийн JORC, Канадын NI 43-101 стандарт CRIRSCO-гийн гишүүн орнуудад мөн адил хүлээн зөвшөөрөгдөж дүрмээ дагаж мөрддөг. Мөн Монгол Улсын МRC болон MОNVAL код дагаж мөрдсөнөөр бусад улс орнууд болон олон улсын хөрөнгийн биржүүд хүлээн зөвшөөрдөг болно. Олон улсын стандартад нийцсэн нөөц баялгийн ангиллын "MRC" стандартаар тайлан хийдэг болж байж Дэлхийтэй хөл зэрэгцэн алхана. Мөн энэ стандартад үндэслэн хийсэн Техникийн тайланд тохирох үнэлгээний арга аргачлалыг сонгон Ашигт малтмалын хөрөнгийн үнэ цэнийн тодорхойлсон тусдаа үнэлгээний тайланг боловсруулахын тулд "MONVAL" кодыг ашиглах хэрэгтэй болж байна гэсэн үг. Монгол Улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код болох "MONVAL"-ын кодыг нэвтрүүлснээр ашигт малтмалын хөрөнгийг арилжаалах явцад хуурамч үнэлгээ хийгдэхээс урьдчилан сэргийлэх, уул уурхайн салбарт олон нийтийн итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

-Ордын үнэлгээний ач холбогдлын талаар?

-Ордын газрын үнэлгээний зарчим нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй төстэй гэж хэлэхээр боловч, гол нь үнэлгээ хийж байгаа мэргэжилтэн (геологи,уул уурхай, металлургийн инженер) мэргэжилтэй, олон жил хуримтлуулсан туршлагатай, дээр дурдсан олон улсын байгуулгын үндсэн шаардлага болзолыг хангасан, хариуцлага хүлээх эрх олгосон мэргэжилтнээр хийлгэдэг болно. Ач холбогдолын хувьд стратегийн ордуудад үнэлгээг хийснээрээ хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхэд, олон улсын хэлээр, нэг түвшинд ойлголцох давуу талтай, мөн ордын үнэлгээ, үнэ цэнэ нь болон нөөцийн тооцооны нарийвчлал өндөртэй болж, эрсдлийн бууруулна. Жишээ нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд тухайн талбай дээр хайгуул хийх хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд тухайн талбайд оруулсан хөрөнгө оруулалт болон байгаа боломжит ашигт малтмалыг үнэлэх шаардлагатай болдог бөгөөд дээрхи олон улсын стандарт нийцсэн үнэлгээний кодын дагуу үнэлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, шинээр орж ирэх хөрөнгө оруулагч хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр, хэдий хэмжээний ашиг олох, тухайн төслөөс хэдэн хувийг эзэмшиж болох талаар эрсдэл багатай шийдвэр гаргах, хэлэлцээр тохироо хийхэд төслийн үнэлгээг ашигладаг.

-Арбитр шүүхийн маргааныг зохицуулах талаар мэдээлэл өгөөч ?

-Тухайн ордын төсөл дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг болон нийт иргэддээ эзэмшүүлэх хувь хэмжээг зохистой тогтооход орд газрын үнэлгээ маш чухал шаардлагатай болсон. Жишээ нь “Хан ресурс” компани Дорнодын ураны төсөлд 20 сая ам.долларын хөрөнгө оруулсан ч олон улсын арбитрын шүүхэд 200 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан байдаг. “Хан ресурс” компани ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, 264 сая ам.доллар гэсэн үнэлгээ гаргуулж арбитрт нэхэмжлэл гаргасан бол нөгөө талаас Монголын Засгийн газар мөн хөндлөнгийн компаниар үнэлгээ хийлгэж 13.3 сая ам.доллар гэсэн үнэлгээг гаргасан. Арбитрын шүүх хоёр талын маргаантай асуудлыг шийдвэрлэх үүднээс дээрх үнэлгээнүүдийг үндэслэлгүй гэж үзэн дахин хөндлөнгийн олон улсын компаниар үнэлгээ гаргуулж, 80 сая ам.доллар буюу 100 сая Канад доллар гэдэг үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээг үндэслэн Монголын Засгийн газарт төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн байна. Үүнээс үзэхэд, мэргэжлийн хүний хувьд үндэсний мэргэшсэн үнэлгээчдээр төрийн өмчит орд газруудыг МонВал кодын дагуу үнэлсэнээр Монгол Улсын хувьд олон давуу бий болно.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:57:01

<a href="https://t.me/filmfilmfilmes/19">Гарри Поттер и Дары Смерти</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 17:56:06

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:40:37

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:52:04

Бетмен онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен дивитися онлайн</a> Дивитись онлайн Бетмен

Aberttib [195.2.67.223] 2022-03-04 23:37:59

коли закінчиться війна в україні 2022 передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">в той день коли закінчиться війна</a> коли закінчиться війна в україні 2022

Зочин [103.212.118.90] 2020-02-29 14:15:43

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм хорвоогын хамгийн агуу юм энгийнээс үүнийг хүмүүст хэлвэл буян

Зочин [103.212.118.90] 2020-02-29 14:13:52

Алхагч эскваторыг эрдэнэтийн уурхайд

монгол [202.21.117.10] 2020-02-18 08:59:56

баялгийн нөөцөө үнэлэх нь - гадныханд хямд барьцаалж алдах эхний алхам

Зочин [103.229.122.75] 2020-02-18 07:59:51

Үнэлгээ хийхдээ тэр дагалдах үнэ цэнэтэй ховор металл,эрдэнэсийг яаж тооцдог юм вэ?! Энэ авилгачид тооцоонд оруулахгүйгээр идээд байгаа юм бишүү!!! Гаргаж байгаа бүтээгдэхүүнд үнэлгээ хийдэг дэлхийн хэмжээний лабораторүй байж сайхан худал ярихаа боливол яасан юм?! Маш их ашгаа алдаж байгаа анхаарч байгаа хүн алга,зориуд мартагнуулж идэж уудаг сүлжээ байна л гэсэн үгээ?! Шударга гарууд нь ярьж,илрүүлж,хөөцөлддөггүй л юм байх даа!!!!

Зочин [202.55.188.33] 2020-02-18 02:54:59

Хан Ресорсын тал дээр монголын тал гэрээгээ илтэд бүдүүлгээр зѳрчсѳн учраас арбитрын шүүх дээр ѳѳрийгѳѳ ѳмгѳѳлѳх ямар ч үндэслэлийг тайлбарлаж чадаагүй. Иймээс цаад талаас нэхэмжилсэн болгоныг хүлээн зѳвшѳѳрѳхѳѳс ѳѳр аргагүй байдалд орсон.

Bla bla [79.240.107.170] 2020-02-17 12:03:25

Bla bla bla


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.