Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" аян эхлүүллээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийж байна.

Хандивын данс: Төрийн банк 341303432597 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян

БОАЯЖ-ын сайд Н.Цэрэнбат: Энэ оны нэгдүгээр сарын 7-ноос хойш манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа. Тиймээс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг эхлүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. Манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандив дэмжлэг өгч байгаа боловч цаашид улам илүү хүнийг хамруулан хандив цуглуулах шаардлагатай байгаа учраас нэгдсэн хандивын данс нээсэн.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: Сүүлийн үед коронавирусийн тархалттай холбоотойгоор Монголын олон иргэн сэтгэлийн тус дэм, хандив өгье гэдэг санаачилга гаргаж байгаа. Зохион байгуулалтгүй олон сувгаар явж байгаа учраас илүү үр ашигтай болгох үүднээс нэгдсэн нэг хандивын данс нээсэн. Манай улсын хувьд Засгийн газраас хятад улсад тусламж өгсөн. НЗДТГ, МҮХАҮТ, Хятадад төгсөгчдийн холбоо, Ардчилсан Нам зэрэг байгууллагууд хандив өгсөн.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. Тиймээс бидний зүгээс ард иргэн, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

Нэг нэгэндээ туслана шүү. [202.131.225.53] 2020-02-19 13:13:02

Тусламжийн данс гаргасан нь сайн байна. Хятадын ард түмэнд туслана шүү! Энэ өвчин бол ганц Хятадын асуудал биш болоод байна.

ard [66.181.181.213] 2020-02-18 15:02:07

demjij bna aa.zov

Зочин [202.126.89.195] 2020-02-18 14:55:22

Зав бүрэн дэмжиж байна. Эхлээд цэрэнбат нарын санаачлага гаргаж байгаа нөхдүүд манлайж хэдэн төгрөгний хандив өгснөө хэвлэл мэдээллээр зарлах хэрэгтэй. Цаашид ч томоохон хандивлагч нарыг соошилоор мэдээлж байвал сайнсан.

МӨӨГИЙ [103.240.241.110] 2020-02-18 13:46:35

ТӨР ЗАСАГ ТӨГНӨ ҮҮ БОЛИНО УУ? АРД ТҮМЭН БОЛ ӨГЧ ЧАДАХГҮЙ МӨНГӨНИЙ ХАНШ УНАСААР ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ӨДӨР ТУТАМ ДОРОЙТОЖ БАЙНА МЭДЭЭЖ ХЯТАД ААВТАЙ ӨВӨӨТЭЙ ХҮМҮҮС ӨГЧ Л ТААРАХ БХ

Чиний өлсөх чинь тун удахгүй болно. [202.131.225.53] 2020-02-19 13:09:26

Чи тэгээд ядрахгүй юу? Бичиснээс чинь үзэхэд гүйлгачин царайлж өлсөх чинь тун удахгүй болох шинжтэй. Тэр үед чамд хэн туслах болдоо??? Хэнээс тусламж хүсэх үү???

зочин [59.153.112.107] 2020-02-18 23:39:58

хүн чанар гэдэг юмыг уландаа гишгэсэн, арчаагүй амьтан л ийм юм бичнэ дээ. Монголчууд "ядрахын цагт нөхөрийн чанар танигдана" гэдэг. Чи битгий хандив өгөөрэй. Ухаантай монголчууд чамаас бусад нь шүү. Тэнэгээ бүү гайхуул гэдэг юм шүү.

Зочин [202.126.89.42] 2020-02-18 14:42:34

чи ч ухаангүй тэнэг үхэр монгол байна даа

zochin [66.181.184.60] 2020-02-18 13:46:24

pray for china, demjij bn

Зочин [66.181.178.107] 2020-02-18 13:44:19

Дэмжиж бна

Зочин [202.179.31.23] 2020-02-18 12:34:57

tiimee

Зочин [202.126.89.49] 2020-02-18 12:04:51

Манай компани ч гэлтгүй олон компаниуд үнэхээр алдагдалтай ажиллаж байна Хурдан энэ өвчин вирус дарагдаасай Pray For China

Зочин [202.126.89.42] 2020-02-18 14:44:28

Эргүү тэнэгүүд минь европоос орж ирдэг бүх бараа хятадын тэнгэсийн боомтоор дамжиж орж ирдэг юм шүү дээ

Зочин [202.179.31.23] 2020-02-18 12:34:40

1 gazaraas haraat bn. ene bol gamshig

Зочин [103.14.38.134] 2020-02-18 12:18:44

Ганцхан газартай харилцдаг холбоогоо ахин хар, зас.

Zochin [202.126.89.7] 2020-02-18 11:27:08

Hyataduud hurdan uvchnuu daraasai. Tuslamjin ayablnig demjij bn. Hutdhan amidralda ergej ormoor bn.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.