Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.

image


Сэтгэгдэл

Тунгалаг [122.201.24.56] 2020-02-19 21:39:34

Eр нь нус цэрээ хаях, гудамж талбайд биe засах гэр мэт зөрчил гаргасан хүмүүсийг гагцхүү өнөө өвчин гарсан үeд биш БАЙНГА торгууль хүлээлгэх нь зүйтэй.

zochin [192.82.65.29] 2020-02-19 19:52:00

Гудамжинд нус, цэрээ хаяхыг манайхан байж болох зүйл гэж боддог. Гэтэл библи дээр юу тарина тэрийгээ хураана гэгчээр хаясан нус, цэр шүлсээрээ буцаад өөрсдөө амьсгалж байгаа гэдгээ мэддэггүй, би биш тэр амьсгална гэж боддог гэж хэлж болохоор орчноо бохирдуулж амьдардаг. Тэр нь өөрсдийнх эрүүл мэндэд нөлөөлж, Монголчууд диваажин шиг оронд амьдарч байж, харанхуй нүхэнд амьдарч байгаа хүмүүсээс долоон дор эрүүл мэндтэй, богино насалж бна. Харин энэ өвчний ачаар гараа угааж сурч бна уу үгүй юу. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нус, шүлс цэрээ хаяхаа болихыг сайн сурталчилж, ядаж хүний нийгмийн наад захын соёлд сургах хэрэгтэй

Зочин [202.179.18.208] 2020-02-19 18:18:24

Захирамжийн 1-р заалтыг илүү тодорхой болгох байжээ. Орон сууцны орчин гэдгийг иргэд бүрэн ойлгож хүлээн авах уу, хэрвээ орон сууцны байшингийн орц, гадна орчин гэсэн бол ойлгомжтой байх байлаа. Орцондоо хогоо хаядаг, орчноо бохирдуулдаг, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарладаг, гэрийн тэжээвэр нохойгоо орон сууцны байшингийн гадна орчин, хүүхдийн тоглоомын талбайд салхилуулах нэрээр баалгаж, шээлгэдэг ухамсаргүй нөхдүүдэд хариуцлага тооцмоор байна !!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.