Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгын түлхүүрийг хүлээлгэн өглөө

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

БНСУ, Монгол улсын Засгийн газар хооронд 2014 оны наймдугаар сарын 20-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн протокол(RD)-ын дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA) нь 2135м2 талбай бүхий лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд улсын комиссын 2020/120 дугаартай акт, барилгын зураг төсөл, барилгад суурилагдсан тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл, ашиглах заавар, гарын авлага, барилга угсралтын явцад үйлдсэн акт, түлхүүрийн хамт хүлээлгэн өглөө.

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв нь байгаль орчны бохирдлыг бууруулахтай холбоотой сургалт, сурталчилгааны болон аливаа төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, байгалийн нөөц баялгийн үнэлгээ, судалгаа явуулах үндсэн чиг үүрэгтэй байх бөгөөд “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг батлуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:04:11

Xb5UAc http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:09

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:08

Зочин [202.9.40.57] 2020-02-20 07:43:17

Кувейтийн хөрөнгөөр барьсан судалгааны төвийг сайд асан Оюунхорол тэргүүтэй нөхдүүд авсан. Энэ төвийг хэн нь авах юм болдоо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.