Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хөл хорио дуустал гадаад улс орон руу зорчихгүй

Aдмин / Нийгэм

Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 03 тоот тушаал гаргажээ.

Тушаалд дурьдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Ингэхлээр нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид албан томилолтоор болон хувийн ажлаар 3 сарын 30-ны өдрийг хүртэл гадаад улс орнуудад зорчихооргүй болсон гэж ойлгож болох юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

zochin [66.181.160.70] 2020-02-23 16:15:41

Ajelgui humuus helee haa geed baih yum uuriiguu hamgaalahad bolno

Зочин [122.201.22.71] 2020-02-23 14:21:58

Наад төрийн авилгач газрын наймаач хулгайч нараа бүү гарга. Хилийн хориг тогтоо бултчихна.

Зочин [66.181.161.37] 2020-02-23 13:55:14

Зөв шүү. Наймаачдаасаа илүү төрийн албан хаагч нар л гадаад их явдаг шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.