Визийн хугацаа дуусч байгаа иргэдэд 50 хоногийн сунгалт үзүүлнэ

Н.Алтанцэцэг / Улстөр

Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдсан. Хуралдаанаар Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, БНСУ-аас ирж, буцаж буй зорчих урсгалын мэдээлэл, хоёр орны зорчих тээврийн нислэгийг зогсоох, эсэх, нүүрс газрын тосны тээвэрлэлтийг сэргээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, баярын өдрүүдэд авто замын хөдөөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хийж буй нэмэлт зохицуулалтын талаар тус тус мэдээлэл сонсч дараах шийдвэрүүдийг гаргалаа.

БНСУ-д шинэ коронавирусын халдварын дэгдэлт хурдацтай явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна. Эрсдлээс урьдчилан сэргийлж 15 улс БНСУ-тай агаарын тээврийн зорчих урсгалаа хязгаарлаж, 6 улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна.

Манай Улс маргаашнаас буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас тээвэрлэн авчрахаар боллоо. Өмнөд Солонгосын талд дипломат шугамаар саналаа тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргаад байна.

Дээрхи хугацаанд МИАТ, Кореан эйр, Асиана эйрлайнс авиа компаниудын нийт 18 нислэг цуцлагдах бөгөөд Монголд 3628, Солонгост 1697 зорчигч зорчихоор тасалбар захиалсан байжээ.

image

Нислэг цуцлагдаж буйтай холбогдуулан зорчигчдын тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгохыг авиа компаниудтай хэлэлцээрийн хүрээнд тохиролцох аж. Эсвэл зорчигчид нислэгийн хугацаагаа хойшлуулж ашиглаж болохоор зохицуулалт хийх юм байна.

Мөн өдрийн хурлаар Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан болзошгүй эрсдлийн үед ашиглах зориулалтаар бүх эмнэлэг, сувиллын газруудын бэлэн байдлыг хангахыг Улсын Онцгой комиссоос үүрэг болголоо.


Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна.

Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол өчигдөр /2020.02.23/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Дэгү хотоос ирсэн хоёр хүүхэд, дөрвөн том хүнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан, хянаж байна. Урьдчилсан байдлаар эмнэлзүйн шинжгүй, халуурах, хоолой боох гэх мэт шинж тэмдэг илрээгүй ч БНСУ-ын халдварын дэгдэлтийн голомт болох Дэгү хотоос ирсэн учир хяналтад авч, шинжилгээнйи хариуг хүлээн тусгаарлаж байна.

Амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдад зориулж Улаанбаатар хотод 8 чиглэлд нийтийн тээврийн тусгай үүргийн автобус ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчлэхээр Нийслэлийн Онцгой комиссоос тус тус зохион байгуулахаар болов.

БНСУ-д нийт 48.000 монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэд хорио цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусч байгаа бол Өмнөд Солонгосын Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэл хоногоор визийн сунгалт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:46:45

oprSYE http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [117.111.22.224] 2020-02-26 17:23:06

Зүгээр л эрүүл саруул байвал болоо биз дээ одоо тэр ийм энэ ийм гэж ярих сонин биш

Зочин [202.170.84.227] 2020-02-25 11:06:59

орлогч Батбаясгалан нь хурандаа болвол, дарга Амарсайхан генерал болох нь. За за юу болсон ч яахав дээ, гол нь төр амгалан, ард түмэн эрүүл энх байвал боллоо.

zochin [202.179.31.119] 2020-02-25 07:36:56

Niisleliin zasag dargiin orlogch Batbayasgalan geh nuhur hezee ontsgoi baidliin hurandaa bolchihovoo. Darga hund shuud ugdug tsol yumuu

Зочин [202.170.84.227] 2020-02-25 11:05:43

харин ээ, цолыг гутааж байна

Pablo [202.9.46.0] 2020-02-25 05:39:22

News read gift thanks.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.