Иргэд зорчигчдыг хаанаас ирж, хаа очиж байгааг асууж дата сан бүрдүүлнэ

Л.Батцэнгэл / Нийгэм

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбар яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ. Засгийн газар, салбарын яам, НОК-оос Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотруу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод хоёрдугаар сарын 23-27-ны өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны зургаан мянга орчим албан хаагчид тус тусын үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ гудамж талбайд эргүүлээр ажиллаж, CoV19-ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгаа.

НЗДТГ, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран асуумж асуух төслийг Хот хоорондын замыг нээх өдөр буюу хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, автомашин тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секундэд багтаан асуумжаа авах аж.

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой.

Уг асуумж-аргачлал нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалгүйгээр, бусдад төвөг учруулахгүйгээр тухайн асуумжийн асуултанд идэвхтэй, үнэн зөв хариулахыг холбогдох газруудаас уламжилж байна.

Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны гуравдугаар сарын 08-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусын тархалтын нөхцөл байдлаас хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай юм.


Сэтгэгдэл

Маск [202.9.47.30] 2020-02-26 06:25:24

Энэ тэнүүлчдийг зүгээр л мартая. Тэдний хулгайлсан мөнгө нь дуусхаар өөрсдөө гуйгаад ирнэ.

Зочин [66.181.161.67] 2020-02-26 04:38:12

Horigoo urgeljuuleh heregtei virus orj irsen baih magadlal mash undur baihad yun ter huduu yavah

Зочин [202.179.25.124] 2020-02-26 02:22:17

Одоо аймагт явах,ирэхийг үргэлжлүүлэн хориглох хэрэгтэй байна.Ажлын бус явалтыг зогсоох,ахмадуудыг зөвхөн зусландаа байрлахыг л бичиг баримтаар нь зөвшөөрөх хэрэгтэй байна.

Хүн [182.160.33.77] 2020-02-26 02:21:54

...асуумж гэж юу вэ ???? хөөрхий монгол хэл ... !!!???

Зочин [202.55.188.40] 2020-02-26 02:10:46

Ер нь одоо нэг хэсэгтээ хөл хорио тогтоосон нь дээр дээ одоо хөдөлгөөн ихэсэж асуудал гарах байх шүү

Zochin [202.126.89.25] 2020-02-26 02:04:36

Zuvuu asuultad unen zuv hariularai uhsmsartsi bgarai bidnii tuluu eh ornihoo tuluu yum shu.

Зочин [66.181.191.117] 2020-02-26 00:56:09

Зав

Зочин [66.181.186.74] 2020-02-26 00:51:34

Орж гарах гээд байгаа хүмүүсээс өндөр хэмжээний татвар ав.

Зочин [192.82.93.3] 2020-02-26 00:12:15

Mash zuv demjij bn


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.