Нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжин шийдвэр гаргасан. Тодруулбал, сар шинээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэхээр болж, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан билээ.

Онцгой комиссын өглөөний шийдвэрээр Улаанбаатар хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн дээрх хугацаанд зогсоохоор зохицуулсан байсан ч нийслэлийн Онцгой комисс үдээс хойш болсон хуралдаанаараа шийдвэрийг өөрчилж, шийдвэр гаргалаа.

Тодруулбал, нийслэлийн Онцгой комисс "Нийслэлийн нийтийн тээврийг ажлын өдрүүдэд өглөө, оройдоо буюу ажил эхлэх, тарах үед (маргааш, нөгөөдөр) явуулах нь зүйтэй" гэсэн шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр, маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж, гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.

Хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх аж.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.29] 2020-02-27 15:57:46

зүгээр явж л байна лээ шд

зочин [150.129.141.238] 2020-02-27 15:29:53

нийтийн тээвэр явж л бна шдэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.