Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

Aдмин / Нийслэл

Шинэ төрлийн коронавирусний халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарамын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналт, хүн болон мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын албан хаагчид хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Энэ үед олон нийтийн сүлжээгээр нийслэл рүү хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг шалган нэвтрүүлэх постууд оруулахгүй байгаа нь хүнсний хомсдол үүсгэнэ гэсэн агууллагтай мэдээлэл гарсан. Иргэдийн мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Эмээлт, Дархан, Өлзийт, Налайх чиглэлийн шалган нэвтрүүлэх постод ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Эмээлт, Дархан, Өлзийт, Налайхын шалган нэвтрүүлэх постоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг зохих зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна.

Нийслэлчүүд, иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.62] 2020-03-10 09:34:28

Монгол хүний цайлган сэтгэлийн балаг ийм аюултай байгаа юм шууд хорих ёстой байсан Сайд нь тв,радиогоор үүрэг даалгавар өгөөд онцгой төв штабаас нь хориг тавиад байсан тэгээд тэрний ашиг тус нь гадны франц улсын өвчтэй иргэнийг сул тавьж явуулах тасалбар өгч халдвар тарааж явуулах гэж ийм дүүрчихсэн дарга сайд нар манайхаас өөр байдаг юм уу,яагаад өвчтөнийг өөрийгөө тусгаарла гэж явуулж байгаа юм бэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.