“Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг дэвшүүллээ

Ц.Анударь / Нийслэл

Жилийн бүрийн 03 дугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна.

“Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран бэлтгэсэн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх видео хичээлүүдийг хүргэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж:ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.3] 2020-03-02 10:31:17

Ёстой зөв. тэр байтугай бүх машинд ч байх ёстой үүнийг хуульчилж албадан бий болго. Жолооч нарыг албадан даатгал гэж солиорч УИХ-ын хэд даатгалын Компани байгуулж иргэдийн мөнгийг идэж байхаар ийм юмыг дэмжиж хуулчилбал иргэдэд хэрэгтэй юм. Үүнийхээ хэрэглэх зааварыг олноор гарган жолооч нарт өгч бэлдүүлэх шаардлагатай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.