Ирэх дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Ойрын өдрүүдэд цаг агаар нийт нутгаар хүйтэрч, агаарын температур 6-11 градус байх төлөвтэй байна Баруун аймгуудын нутгаар болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадастай байх нь.

Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Агаарын температур нэмэх градуст шилжиж төвийн аймгуудын нутгаар өдөртөө 9-14 хэмийн дулаан, шөнөдөө 3-8 хэм градусын дулаан хононо. Гэвч хоёрдугаар арав хоногоос нийт нутгаар хүйтэрч, нойтон цас болон хур тунадас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-8 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-9 градус, өдөртөө 19-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Ерөнхийдөө дөрөвдүгээр сар олон жилийн дунджаас дулаан байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сар олон жилийн дунджаас 2 градусаар дулаан байсан.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:00:23

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:00:22

MOGEUH [202.55.188.86] 2020-03-25 12:51:02

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.