Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

Aдмин / Сонгууль 2020

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 03 дугаар сарын 25-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, өмнөд хэсгээр 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:00:19

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:00:18

Ганбаяр [202.9.46.101] 2020-03-26 00:12:07

Монголчууд гадуур явахаа багасгаж , маскаа өмсөн , гараа яаж ч ариутгасан 4-р сарын 1-нээс гадаад дахин Ковид-19-г дахин зөөвөрлөх юм бол бүх хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй болно шүү дээ. 4-р сарын 30-нд хөл хорио дуусах хүртэл тусгай үүргийн онгоц нисгэхээ хойшлуулах хэрэгтэй .

MOGEUH [202.55.188.86] 2020-03-25 20:45:41

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.