Д.Рэнцэнбямба: Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь нэгтгэж байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагчдын 10 гаруй дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр уг барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагуудыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох шийдвэрүүд гараад ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа. Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалтын хуваарь гарсан. Хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэд рүү өдөр тутамдаа нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт ирж уулзах урилга хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.

Мөн “Урт цагааны түрээсийн гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, аж ахуйн нэгж гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээний хугацаа дууссан. Энэ 30 түрээслэгч 20-30 жил түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлаг-ын газартай нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж, иргэдэд цааш нь ам.метр хүрэхгүй талбайг дунджаар 300-350 мянган төгрөгөөр давхар түрээсэлдэг” гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцолж хэллээ. Түүнчлэн “Урт цагааны барилгад галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон. Алт, мөнгөний дархан, цайны газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй байна. Гуравдугаар сарын 6-ны өдөр тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсныг Ус сувгийн удирдах газраас акт тогтоосон гэх мэтчилэн олон эрсдэл үүсээд байна” гэсэн юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт 2011 онд барилгатай холбоотой иж бүрэн шинжилгээ хийлгэхэд хүчтэй бэхэлгээ хийлгэх, эсвэл дахин төлөвлөлтөд хамруулж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2014 он мөн адил дүгнэлт гарсан байдаг” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо “Урт цагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Шалгалтаар галын аюулгүй байдлыг хангахгүй, цахилгааны ил монтаж хийгдсэн гэх мэт олон зөрчил илэрдэг. Тийм учраас холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Хэвлэлийн хурлын төгсгөлд нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргана гэдгийг албаныхан онцолж хэллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:53:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:53:35

Зочин [64.119.20.220] 2020-03-29 11:47:01

Баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Нурааж буулгах нь маш зөв. Үнэхээр бохир орчинтой, бүр арай дэндүү, нян бактер мөөгөнцөр, хог хаягдал, архичин согтуучуудын цугларсан газар. Одоо энд Эртний соёл уламжлалыг нь хадгалж яг ийм урт мөртөө өндөр биш Орчин үеийн стандарт бүрдсэн цогц үйлчилгээний төв байгуулах нь зүйтэй, хүүхэд хөгжлийн төвтэй байвал нэн сайн. Урлаг спортын Усан бассейн, заал, дугуйлан гэх мэт. Хотын төвдөө үлдсэн ганц цэлгэр сайхан талбайгаа хадгалж урд талых нь муухай дэнхэл донхол машин замыг буулгаж амралт зугаалгын бүс тохилог ногоон орчинтой байгууламж болгох нь зүйтэй. Доороо машин зогсоолтой, дээрээ хүүхэд, иргэд амарч тухлах нарлах сандалнууд усан оргилууртай, дугуй, ролик унах тойрогтой байх нь зүйтэй.

Зочин [139.5.218.72] 2020-03-28 21:21:36

Юуг нь сонсоно гэж. Нэг шийдвэр гаргачихаад нэг авгай үглэнгүүт шийдвэрээсээ буцдагаа болих хэрэгтэй. Архичдын гудамж болсон хотын хамгийн бохир үйлчилгээ нэртэй наад байшингаа нураагаад шинэ жинхэнэ соёлтой үйлчилгээний төв барих хэрэгтэй. Олон түмэн үүнийг л хүсч бна

Эдийн засагч [64.119.18.144] 2020-03-27 16:02:57

ТЭР ДУНДААС НЬ ХЭТ АШИГ ОЛДОГ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН НЭРИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ИЛ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЦААШДАА 300-гаад ИРГЭДТЭЙГЭЭ ШЭЭД ГЭРЭЭ ХИЙЖ АЖИЛЛАХ НЬ ЗӨВ БАЙНА ШҮҮ.

ff [103.212.118.153] 2020-03-27 14:32:11

henees yu avch bolhoor baina gej sudaldaggui um ted nariig duudaj uulzah yamar hereg bna.nuraana zogsoono gesen bol neg l zangaaraa bai l daa.naaduul chin uulzaad nuraahaa bolichino gej bodoh um uu.demii um l hiij tsag aldah um.

irgen [202.179.24.141] 2020-03-27 14:26:25

sanal bodoliig sonsono gevel ulger bolno,nuraah l heregtei

зочин [66.181.177.117] 2020-03-27 14:15:07

Урт цагааныг буулгах цаг болсон

Зочин [150.129.142.34] 2020-03-27 14:06:35

Нураагаад шинэ сайхан барилга барих нь зөв.Бөөн шээс шивтэр болсон газар байдаг шүү дээ.

зочин [202.131.235.198] 2020-03-27 13:56:10

урт цагааныг буулгах нь зөв өө. Арай хэтэрхий бохир. Аятайхан зогсох ч газар олдохгүй мөн аль мөнгөний дарханы бодисын үнэр бас хэцүү. Буулгаад шинэ үйлчилгээний төв барь л даа.

Зочин [139.5.218.25] 2020-03-27 13:26:49

Nuraa

Зочин [202.9.46.206] 2020-03-27 13:15:33

урт цагааны түрээслэгчид ухаарах хэрэгтэй тэд өөрсдийнхөөсөө гадна луйварчдыг тэжээж буйгаа ойлго.Ажиллаж буй орчин маш муухай шүү дээ.Төр төмөр нүүрээ гаргаж барилгыг өөрчлөөд түрээслэгчдийг харж үзэх ётой байхаа.Зохицох арга байж л таарна.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.