Б.Ууганбаяр:Тусгаарлагдсан хүн хоёр гурав хоног архидан согтуурсан асуудал гарсан
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Эрсдэлтэй орноос ирж байгаа ачаа тээвэр, жолооч нарт хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Боомтуудаар 436 тонн хүнсний бүтээгдхүүн орж ирсэн. Бүх ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Гадаад жолооч нарыг бүхээгнээс буулгахгүй, цагдаагийн хяналт дор хилээр гаргаж байна.
Орхон аймагт ирсэн гадаад жолоочтой бараа хүлээн авагч хэт орой болсон гээд хонуулсан. Бид жолооч нарыг маш бага хугацаанд Монголд байлгаад тусгай ариутгал хийгдээд гаргаж байна.
Сүүлийн үед хүмүүс улам хэнэггүй болж байна. Хүүхдүүдтэйгээ олон нийтийн газраар явж байна. Хүүхдүүдээ аваад олон нийтийн газраар их явж байна. Дэглэмийг бүгдээрээ сахиж ажиллахын хажуугаар хэнэггүйтэж байна. Дулаарч байгаа ч бөөнөөрөө цугларах байдлаа зогсоогоорой.
Тусгаарлагдсан хүн хоёр гурав хоног архидан согтуурсан асуудал гарсан. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байна гэдэг маш чухал. Баталгааны хуудсан дээр гарын үсэг зурчихаад зөрчил гаргах гээд байна. Далд үе нь явж байгаа нь энэ өвчнийг тараачих вий энэ эрсдэлийг бүр хүмүүст хамааралтай.
Томоохон зочид буудлуудыг тусгаарлах үйл ажиллагаанд дайчлахаар болсон. Гадагшаа явж байгаа иргэд дэглэм цуцлах хүртэл буцаж ирэх боломжгүй болж байна. Оччихоод маргааш, нөгөөдөр нь ирэх боломжгүй гэдгийг хэлье” гэв.
"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүд оролцоно
Д.Баярхүү: Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг зогсоохоор болжээ
С.Ганбаатар: МАН-ынхан их даварч байна
Доктор Б.Эрдэнэдалай: Улс төрийг мөнгөөр хийсээр байвал ардчиллын индексээрээ бид ухарсаар л байна
Эмээлтийн үйлдвэрийг шалгахад усанд сойсон, гэсгээсэн мах байсан, дээж авч шинжилж байна
Хонь хариулж явсан 13 настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?
Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд
Өнгөрсөн сард 612 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ