Хяналт шалгалтын явцад 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газраас амралтын өдрүүдэд болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгууллаа.

​Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

Эргүүл, хяналт шалгалтын явцад 168 зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргаж, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж өгч ажиллалаа.

​Түүнчлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх явцад таван удаагийн шар өвс шатааж байгаа гал түймрийг илрүүлж, богино хугацаанд хохирол багатай унтраан, ард иргэдийн 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.