Онлайн хурал боллоо

Aдмин / Нийгэм

ШУА-иас захирлуудын зөвлөлийн хурлаа өнөөдөр онлайнаар хийлээ. Тус хурлыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл удирдан явуулж ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн захирлууд оролцож хөл хорионы үед зайнаас хэрхэн ажиллаж байгаа тухай ажлаа тайлагнаж санал бодлоо солилцлоо.

Хурдлын эхэнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Короновирусийн улмаас олон үйл явдалд өөрчлөлт орж, дэлхий даяар шинэ дэглэм рүү шилжиж байгааг том гүрний удирдлагууд яриад эхэллээ. Манай засгийн газраас цаг алдалгүй оновчтой арга хэмжээ авсны үр дүнд өнөөгийн байдлаар Монгол улс дотооддоо голомтлон гарсан халдваргүй байна. Энэ нь мэдээж хэрэг монголын ард түмний ухамсар, Засгийн газрын бодлогоо дэмжиж ажилласны үр дүн юм. Энэ байдлыг цааш нь удаан хадгалж дэлхий даяараа короновирусийн тархацын оргил үеийг давж гарах цаг үе бидэнд тулгараад байгаа юм. Тиймээс юуны өмнө Засгийн газраас өгч байгаа чиглэлийг байгууллага бүр баримтлан ажиллах нь чухал байна” гэлээ. Мөн хөл хорионы үед хэрхэн үр бүтээлттэй ажиллаж болох талаар зөвлөмж мэдээлэл өгсөн юм. Үүнд

  • Зөвхөн 0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэлтгүй ажлын байранд хүмүүс олноор цуглуулж ажиллахаас урьдчилан сэргийлж цахимаар ажиллах хүмүүсийнхээ жагсаалтыг дахин нягталж боломжтой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх. Хүрээлэн тус бүр өөрийн онцлогт тохируулан цахимаар хийх ажлаа тодорхойлж гаргах.
  • Хөл хориотой холбогдуулан ШУА-ийн 2020 оны эхний “Их чуулган”-аас эхлээд гадаад, дотоод олон төлөвлөгөөт ажил хойшилж байна. Тиймээс хуулийн хүрээнд хойшилж байгаа ажлуудаа дахин нягталж төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулан түрүүлж хийх боломжтой ажлуудаа нааш татан цаг алдалгүй хийх.
  • Төлөвлөгөөнд тусгагдсан олон улсын томоохон хурлыг 3 эсвэл 4-р улиралд болгон хойшлуулах
  • Судалгааны ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс лабораторид хийдэг ажлын тоо чанарыг бууруулахгүйн тулд лабораторидоо тогтмол ажиллаж байгаа судлаачдынхаа ажилд зохицуулалт хийх, болж өгвөл цалин шагналаар урамшуулах ажлыг зохион байгуулах.
  • ШУА-ийн хүрээлэнгүүдээс эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийн чанарыг сайжруулах. БСШУСЯ-аас санхүүжүүлдэг мэдээллийн том сангуудын /“Springer”, “Nature”/ ашиглалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн баазуудын ашиглалтыг өргөжүүлэх.

Хүрээлэнгийн захирлуудын өгсөн мэдээллээр тус тусын хариуцсан салбарын ажил цахим хэлбэрт шилжин хэвийн явагдаж байна. Хөл хорионы үеийн хууль дүрмээр ажиллаж байгаа ч лабораторид зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүсийг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулж байгаа юм байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд хээрийн судалгааны ажил болон гадаад хамтын ажиллагааны ажлууд хойшлогдож байгаа нь нийтлэг хүндрэл болж байгааг хэлж байлаа.

image


Сэтгэгдэл

зочин [64.119.24.162] 2020-03-30 11:24:10

шимэгч хорхойнууд.тѳсѳв мѳнгѳний гарз.татан буулга.улс оронд хийж бүтээсэн зүйлгүй улс нийгмийн хѳгжлѳѳс хойш татагч нар.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.