НИТХ дахь АН-ын бүлгээс Хотын даргад шаардлага хүргүүллээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд эдийн засгийг дэмжихэд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Хотын даргад мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга”Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Аялал жуулчлал зогсчихсон байхад Зүүн Азийн аялал жуулчлалын төв болох гээд төсөв тавьсан байгааг хэрэггүй зардал гэж үзээд байгаа юм. Нийслэлийн 2020 оны төсөвт нийт нэг их наяд 211 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ бүрдүүлдэг. Гэвч Ерөнхий сайд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн Орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж мэдэгдсэн нь нийслэлийн төсвийн 50 хувь нь бүрдэхгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна” гэлээ.

image


Сэтгэгдэл

hulhi ardchilagchid hol ochij huts [5.181.92.40] 2020-04-01 17:49:54

hulhi ardchilagchid hol ochij huts

Nar [66.181.161.2] 2020-03-31 23:49:55

Zuw demjij bn totgol hiih heregtei.

Зочин [202.131.242.122] 2020-03-31 10:16:56

Амарсайхан шиг сайн Засаг дарга хотын удирдлага лав өнгөрсөн 30 жил байгаагүй. Цаашдаа ч мөд гарахгүй. Иймээс дахиж ядаж 8 жил байлгаж хотоо өөд татуулъя ухаант ардууд минь ээ. Бидэнд улс төр хэрэггүй

Зочин [202.126.89.184] 2020-03-31 14:29:09

хол очиж хуц, зусарч аа. Зайсанг тэгшилж өөрийнхөө баарыг барьсан шаар сайн дарга уу? гэр хорооллоо байшинжуулж чадахгүй хэвтэж байж том том юм яриад тэр хийсэн ажил нь дандаа нүд хуурсан мөнгө идсэн юм. МАН-ынхаан зайлаадт өгөөч.

Зочин [202.9.46.6] 2020-03-31 08:37:12

Согтуу жолоочийг торгох торгуулийг 1 сая төгрөг болгоё. Арай дэндэж байна. Өдөр бүр 50_60 согтуу жолоочид арга хэмжээ авлаа гэж мэдээлэх юм. Мэдээгээр. бол монголд машин жолоодох эрхтэй хүн үлдээгүй л баймаар.Гэтэл өдөрт50_60хүн сонин юм

иргэн [103.26.194.202] 2020-03-31 06:39:00

АН-ЫН ЗӨВ ӨӨ. ТҮМЭН ЗӨВ.

Зочин [103.26.194.202] 2020-03-31 06:38:08

Замын цагдаа нарт торгуулийн төлөвлөгөөт даалгавар өгч ТӨСӨВӨӨ бүрдүүлж байгаа ш дээ.

зочин [64.119.18.13] 2020-03-31 05:32:51

АН зөв. Яг одоо хэрэгтэй, эсвэл хэрэггүй байгаа зүйлүүдээ ялгах хэрэгтэй. Энэ нөхцөл байдлыг бага шиг хохирол амсаад, зарлага багатайгаар даван туулах тухай л бодох хэрэгтэй. Нэг хэсэгтээ өвчингүй, өлсөхгүй байхаа л бодоцгооё. Элдэв дээдийн хэрэггүй зардлаа болих хэрэгтэй. Цаашдаа юу ч болоо билээ. Ямар өөрсдөө үйлдвэрлэгч орон биш.

Иргэн [66.181.161.108] 2020-03-31 04:59:13

Хушуу нэмэхээр хуржу нэмээч ардчилал хэмээх нэр зүүгчид ээ. Битгий ард түмний эгдүүцлийг төрүүлээд байгаач. Яг ямар зардлаа танаснаар хичнээн хэмжээний зардал хэмнэхийг нь ил тод хэлж өгөөч!

Зочин [202.179.24.80] 2020-03-31 04:39:55

Төсвөө тахлын нөхцөл байдалдд тохируулан тодотгох нь зөв өө. АН-ын хувьд сонгууль дөхөхөд л зөв ба буруу хэлбэрээр шоудах нь дургүй хүргэж сонгогчийг цааш түлхэж байна. Ингээд хийвэл бид яаж туслах вэ гэж ганц АН-ын гишүүн туслах гар сунгаагүй. Дандаа л таварцаглахад түлхэх бэлтгэл хийж сууна. Тун муухай гудамжны лааз өшиглөж өссөн баагийн нарын соёлтой нам. Ман цусанд нь шингэсэн тахал гарсан ч улсаа ард түмнээ бодохгүй нам юм. Төсвйин тодотгол хийх нь зөв, дэлхий нийтээрээ хийж байна. Хүрэлбаатар шаардлага тавихгүй юугаа хийж суудаг юм бэ? ОУВС-ийн доороос юу гэхийг хараад сууна уу?

Зочин [66.181.161.114] 2020-03-31 04:45:39

chi ter erh barij bgaa uuriinhuu namdaa sanaa zov.

Зочин [192.82.64.251] 2020-03-31 04:36:05

байж ядах юмаа энэ хэд байхдаа самарч байснаа санахаар л нойр нь хурдэггуй байхаа

Зочин [202.179.27.40] 2020-03-31 04:25:24

Тэнэгүүдийн цуглуулга

Zochin [202.126.89.56] 2020-03-31 04:24:08

Ug ni zuvl yum helj bn. Huleej avah yostoi yumig huleej avah ni zuv.

Зочин [66.181.180.96] 2020-03-31 05:23:30

Зөв дэмжиж байна

Зочин [103.212.116.16] 2020-03-31 04:19:16

ШААРДЧИХААД Л СУУЖ БАЙХ АМАР ЮМ ДӨӨ:

Зочин [66.181.161.114] 2020-03-31 04:43:17

erguu mini naaduul chini tsuunh. Shiidveriig erh barigch gargadgiin,Shaardah bol surug huchnii ajil


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.