Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар цахимаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын болон нарийвчилан төлөвлөгөөг гаргаад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 20 жил засварлаж тордоогүй учраас шинэчилж засварлахаар боллоо” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2006 оны А/215 тоот захирамжаар “UB констракн” компанипд 2,5 га газрыг эзэмшүүлсэн байсан. 2019 онд газар эзэмших эрхийн хүчингүй болгож нийтийн эдэлбэр газар болгосон байгаа. Тухайн газрыг дүүргийн Засаг даргад ашиглалтыг хамгаалах, тохижуулалт хийх ажлыг нийслэлийн Засаг дарга хүлээлгэсэн байгаа” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагынхан гаргаж байгаа аж. Эдгээр газруудыг чөлөөлж олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хотын Захирагч санаачилж үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгогдсон байсныг цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газрыг чөлөөлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт 2000 метр квадрат газарт, Сонгинохайрхан дүүрэгт Тахилт орчмын газарт 4 га газрын чөлөөлөлт хийгдэж цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм дуулгалаа. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх зургаадугаар сарын 05 гэхэд дуусгах аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.165.93] 2020-03-31 09:36:04

ЮУНД Ч, ХЭНД Ч хэрэггүй үхмэл юмаар яана бэ тамининь эээ!!!!! Үрэх гээд байгаа их мөнгөөрөөө их цэвэрлэгээ хаврын их тоос, шорооо, хогоороо амьсгалж байж, нийслэлийн бүх дүүрэг, хорооныхоо хур хогийн цэвэрлэх их аян өрнүүлж хогноосоо салах аян өрнүүлээчээ!!!!! ЗАХЫН ГЭР ХОРООЛОЛООР ЯВЖ ҮЗЭЭЧЭЭ!!!!!!! ХОГОН ДУНД Л АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ!!!!!!! Гудамж тайлбайгаа вокдоод угаасан ч яадгийн ...... АРД ТҮМНЭЭ БОДООЧ ЭЭЭ !!!!!!!!!!!!!!

Зочин [202.9.40.90] 2020-03-31 07:31:41

энэ хотын дарга тансаглаад татвар тологчид одор т хэдэн арваараа дампуурч гудамжинд рч байхад ингэж болж байгаа юмуу ард иргэдээ энийг эсэргууцээчээ

Зочин [203.91.115.50] 2020-03-31 06:21:55

тарвагадорж нарын мөнгө идсэн тэр төмсөгний хөшөөг нурааж төлүүл. яг корона вирусын хэлбэртэй шавар

Зочин [202.70.41.2] 2020-03-31 06:05:02

Мөн ч хийх цагаа олж дээ. Дэлхийн улс орнууд илүү дутуу зардлаа танаж байхад манайх бас бодмоор юм даа. Арай л мэдрэмжгүй байна шүү. Түүний оронд 4-р төрөхөө нөөц эмнэлэгийн зориулалтаар бэлэн болгох талаар бодмоор юм.

Баяраа [103.229.120.254] 2020-03-31 05:43:27

Одоохондоо та нарын мөнгө идэж байдаг цаг бол биш шүү .Малнуудаа. Хүрэлсүх чинь арай өөр юм яриад байсан биш бил үү.

Зочин [202.126.89.228] 2020-03-31 05:43:19

Юун тохижилт вэ хулгай хийх арга байх,

Зочин [66.181.180.96] 2020-03-31 05:28:52

Сонгуулийн шоу

зочин [64.119.18.13] 2020-03-31 05:20:48

Өвчин гарсан энэ эгзэгтэй цагт дээрх ажил бол огт хэрэггүй. Зардал мөнгөа хэмнэж дараагийн бллзошгүй байдалд бэлэн байх хэрэгтэй. Онцын чухал шаардлагатай ажил биш. Яг одоо хэрэгтэй байгаа юмандаа хөрөнгөө зарцуулаач. Хүрэлсүх ээ, энэ мэт зайлшгүй биш зардлуудаа танаач. Амарсайхан ч гэсэн цаг үедээ мэдрэмжтэй хандал даа. Нэг их баян халгиж цалгисан орон биш.

Зочин [14.0.47.49] 2020-03-31 06:40:24

chinii helj bgaa yag zov

Зочин [66.181.180.96] 2020-03-31 05:27:03

Зөв шүү үнэнийг хэллээ

Зочин [66.181.180.147] 2020-03-31 05:09:52

Монго угаах арга нь шуудээ, тохижилт хийх шаардлага одоохондоо байхгуй, дараа баян улс болохоороо сайжруулж болно л доо.

Ksa [202.126.89.42] 2020-03-31 05:00:51

1.6 га-с илүү том талбай шүү. Бусад нь яасан юм бол?

иргэн [192.82.65.90] 2020-03-31 04:49:07

эдийн засгийн хувьд ашигтай дорвитойхон шиг юм хийгээч. Өдөр болгон гэрээ цэвэрлээд л бдаг ядуу айл шиг бх. Дандаа засвар хийх юм. Орлого орж ирэх сайхан том төсөл л их хэрэгтэй бх юм. Замын хашаа, хашлагаа л засаад бх юм,

Зочин [47.152.41.92] 2020-07-07 01:40:53

Засвар нэрээр танил талууддаа орлого хийж өгөх арга шүү дээ. Гэхдээ бас улсын нийслэлийн төв хэсэг гэхэд ичмээр харагддаг тал бий шүү

Зочин [202.170.68.162] 2020-03-31 04:45:09

Гэр хорооллын айлуудаа хяналтдаа авч гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байгаа хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдэд анхаарал хандуулан хэрхэн зөв зүйтэй амьдрах талаар нь сургалт хийж баймаар байна. Архи тамхинд оруулахаа л больчих цөөхөн ард түмнээ. Өлсөж цангаж байгаад хоол хүнс өгч нэг нэгэндээ сайхан сэтгэлээр тусалж зөв амьдрахад сургаачээ, өөрсдийөө л бодоод яваад байх юм төрийнхөөн... Өрх гэрийн уур амьсгалаас хүмүүжлээс амьдрал эхэлнэ. Зурагтаар тэнэг сериалуудаа гаргаж өсвөр үеийнхнийгээ хошин шиг, сериал, шоу нэвтрүүлэг үзүүлж зомби шиг хүмүүжүүлэхээ болих хэрэгтэй байна шүүү

Зочин [47.152.41.92] 2020-07-07 01:42:09

Яасан үнэн үг вэ. Санал нийлж нийлж байна.

Зочин [192.82.67.239] 2020-03-31 04:30:03

Сүрэг хулуугчид аа одоохондоо тохижилт хийх шаардлага гараагүй

Зочин [192.82.67.239] 2020-03-31 04:29:10

масктай хулгайч нар

Zochin [202.126.89.56] 2020-03-31 04:22:11

Ene hotin darga yum hiiged bga shu.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.