Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны албаныхантай Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа.

Тэд үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн байна. Тус бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 10 гаруй анги нэгтгэл, туслан гүйцэтгэгчээр дотоодын 56 аж ахуйн нэгж гээд нийт 2,300 гаруй хүн, 1,300 нэгж техниктэйгээр ажиллаж байгаа аж.

image

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил бол монголчууд өөрсдийн хүчээр бүтээн босгож чадаж байгааг харуулсан тод жишээ" хэмээн онцлов. Мөн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух Цагаан суварга, Хармагтай зэрэг стратегийн 30 гаруй том орд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ.

Тэд алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эр орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай харих боломжтой цаг үед цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа уламжилж байсан юм.

Дорноговь аймгийн Зүүнбаян талаас Зэвсэгт хүчний анги суурь бүтэц, хиймэл байгууламжийг гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлынхаа 80 гаруй хувийг хийж, төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгахаар ажиллаж байна.

imageimage

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [64.53.234.130] 2020-03-31 21:19:20

Good job, good luck!

Irgen [202.5.198.40] 2020-03-31 14:33:25

Zuunbayanluu bish ehleed gashuun sahuitruu tavisan bol unuudur heden zuun saw dollar aldahgui blaa

Зочин [64.53.234.130] 2020-03-31 21:17:50

Jaahan bayalagaa delhiin zah zeeld une hurgiildee!

Зочин [66.181.161.40] 2020-03-31 13:21:26

Төиөр замаар нүүрсээ тээвэрлэвэл тээвриин зардал 4дахинхямдарч улсад оногдох ашиг нэмэгдэнэ гэсэн биздээ. Энэ олон машин хил дээр очёрлож байгаль орчин сүйдэж хил гаалиин ажил хүндрээд байхгүй маш ашигтай шүү .. Өчнөөн жил ярьсаар хэрэлдсээр бараг 30 жил томоохон бүтээн баыгуулалт хиигээгүй. Харин . Хүрэлсүхиин засгын газар 3жил хүрэхгүй хугацаанд төмөр зам . Шахмал түлш, нефтын үйлдвэр гээд олон бүтээн баыгуулалтыг хиисэн буюу хииж эхэлсэн нь санаа ниилж нэгэн удирдлагаар хиивэл монголчууд бүтээж чаддагыг харуулж байна . Ардчиллын 30жилд ингэж ажиллаж чадсан бол монгол улс хөгжилтэй улс болчихсон ард олон дажгүй саыхан амьдарч байх байлаа . Хоосон толгойтой авилгачид засаг төрд гарч улс орныг ямарч төлөвлөгөөгүй лур дураараа юм хиисээр хайран 20гаруй жилииг алдсан . Иимээс бид ирэх сонгуулиар зөв хүмүүсииг сонгож улс орноо зөв замд оруулцгаая . Одоо бид улс төрчидыг хэн нь хэн бэ гэдгииг мэддэг болсон шүү дээ

Зочин [64.119.17.172] 2020-03-31 12:59:18

Энэ мэтээр ганц тз биш өөр олон зүйлээ бид өөрсдөө хийж эхэлбэл улс хөгжихээс гадна хүмүүс маань ажил хийдэг болж мэрэгжлийн ажилчид шинээр бий болж эх орон маань их л өөр болно дол!!

MOGEUH [202.55.188.41] 2020-03-31 12:15:32

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [66.181.189.101] 2020-03-31 08:35:20

сайншанд орчвол цааш үргэлжлүүлээд баруун урт чойбалсан гээд зүтгүүлээд дуусгах хэрэгтэй шүү. амжилт хүсье.

зочин [202.131.229.246] 2020-03-31 08:07:40

өөрийнхөө хийснийг эдэл өөрийнхөө хийснийг ид өөрийнхөө гараар хий гэдэг чинь энэ амжилт

эдийн засагч [64.119.18.144] 2020-03-31 07:34:37

Амжилт хүсье !

Зочин [66.181.189.45] 2020-03-31 07:06:32

Төмөр зам дуусахаар цахилгаан станцаа иймэрхүү шийдлээр барьчвал Женко таныг дахин дахин сонгоод байхаас яахав. Ядахдаа 50 хувийг нь санхүүжүүлэхэд 50 хувийг гаргачих хятад компани бол олдоно шүү. Рио Тинтод өгчвөл өмнийн бүс тэр чигээрээ гадны цахилгаан эрчим хүчээр хараат болно гэдгийг мунхаг Даваасүрэн ойлгохгүй ганц ч ажил хийхгүй байсаар дууслаа даа

Зочин [202.21.107.157] 2020-03-31 07:05:40

үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт болно.амжилт хүсье

Зочин [59.153.85.136] 2020-03-31 06:23:36

таамаглаж байгаагаар бол шороон даланг нь барьчихаж байгаа юм байна дараа нь дээр нь нөгөө төмөр зам, дэр битоноо тавих байлгүй дээ. уул нь засмал замаар бол далангийн барьчихаар хар асфалтын их л хурдан тавьчихдаг юм байна лээ ккк. нөгөө Баттулгын овоолсон шороо л битгий болчихоосой, элдэв сонгуулийн мөнгө тараалгүй төмөр замдаа хөрөнгө мөнгийн өгөөд зогсолтгүй хийвэл ч юу байхав дээ. амжилт.

Иргэн [103.212.118.78] 2020-03-31 05:58:03

Суурь бүтэц замын ажлын нилээд хувийг эзэлдэг байлгүй дээ. Ингээд бүтээгээд байвал манай улс дэвжин дээшлэх нь гарцаагүй. Амжилт хүсье.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.