“Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөр баталлаа

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Уг дэд хөтөлбөрийг нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендерийн үзэл баримтлал тусгах, жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт –шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендерийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хэлэв.



Дэд хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих бөгөөд НҮБ-аас батлагдсан дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийн тавдугаар зорилт, Монгол Улсын Тогтвортой хөгжил-2030, Жендерийн эрэх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад салбарын бодлогын баримт бичгүүдтэй уялдаа холбоотой боловсруулсан аж.

Мөн дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэл, дүүрэгт жендерийн чиглэлээр мэргэшсэн, жендерийн асуудлыг дангаар хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй болох, есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрэгтэйчүүдийн кабинет” байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тэдний сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр төв байгуулан, мэргэшсэн эмч, сэтгэл зүйчдийг бэлтгэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт ажлуудыг тусгасан байна.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь чухал байгааг онцолж байлаа. Мөн Тэргүүлэгч Б.Баттулга “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрт эрэгтэйчүүдэд зориулан ямар ажил тусгасан талаар тодруулж байв. Энэ талаар нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хэлэхдээ -“Эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс дутуу байгаа нь архины хэрэглээ, зуурдаар нас баралт их байгаатай холбоотой. Иймээс энэ дэд хөтөлбөрт эрэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр тодорхой зүйлсийг тусгасан. Тухайлбал есөн дүүрэгт эрэгтэйчүүдийн кабинеттай болно. Энэ кабинетаар дамжуулан эрчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалтад хамруулах гэх мэт үйлчилгээ үлзүүлнэ. Мөн сэтгэлзүйн эмчилгээ хийнэ. Учир нь амиа хорлож буй хүмүүсийн 80-90 хувь нь эрэгтэйчүүд байгаа” гэв. Улмаар Тэргүүлэгчдийн асуулт, санал дууссаны дараа тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад олонх нь дэмжсэнээр “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг баталлаа.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.41] 2020-03-31 12:19:34

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.