Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн "Хунт хайрхан", "Баяндэмбэрэл" ХХК-ууд нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу нийт 87 иргэн, ААНБ-ын 4749 м2 талбайд хийсэн ариутгалд хяналт тавин ажиллаж байна. Тус дүүрэгт ариутгах, халдваргүйжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна.