С.Амарсайхан VS Т.Ганболд

Н.Саранчимэг / Нийгэм

Сүхбаатарын талбайн урд байрлах ”Хонхтой цэцэрлэг”-ийн оронд хөгжимт усан оргилуур барих асуудал маргаан дагуулаад байна. Нийслэлчүүд эдийн засгийн энэ хүнд хэцүү цагт 3.2 тэрбумыг нэн шаардлагатай өөр ажилд зарцуул гэх шүүмжлэлийг хэлсэн. Энэ хүрээнд өчигдөр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Жорлонгийнх нь асуудлыг би даая. 3.2 тэрбумаар эмнэлэг барих буюу хэрэгтэй зүйлд зарцуул” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үүний хариуд хотын хотын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа “Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан “Алтан дорнод” ХХК компанийн захирал, их хотын иргэн Т.Ганболд танд баярлалаа. Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилъя” хэмээсэн. Түүнчлэн өдөр мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлыг бас хөндсөн.

image

Хотын дарга С.Амарсайхан: Зардлыг нь гаргаж хийе гэж байгаа энэ иргэний саналыг бид талархалтай хүлээж авч байгаа

Ийм сайхан ажил хэрэгч санал гаргасан иргэн Т. Ганболдод талархаж байгаа. Сошиалаар ийм мэдээ явж байгааг харсан. Манай хэвлэл мэдээллийн албаныхан мэдээлсэн. Албан ёсоор санал ирээгүй байгаа. Хүлээж авч, санал солилцон уулзалдахад бэлэн байгаа. Энэ хүндрэлтэй нөхцөл байдалд хот тохижилтын нийт ажилтан албан хаагчдын хийж гүйцэтгэж байгаа ажлыг цааш нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн хэнтэй ч хамтраад ажиллах бүрэн боломжтой. Ялангуяа өөрийн нь санаачлагаар, тэр дундаа байгалийн баялаг гэж ярьдаг алт, нүүрсний уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас анх удаа Улаанбаатар хотод энэ ажлыг өөрөө хариуцаж, зардлыг нь гаргаж хийе гэж байгаа энэ иргэний саналыг бид талархалтай хүлээж авч байгаа. Ер нь ч нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид ийм олон санал санаачлагууд гарах байх гэж найдаж байна. Цаашдаа хуулийн хүрээнд санал солилцоно. Санал солилцоход бэлэн байгаа. Аль ч талаараа төсвийн мөнгийг хэмнэх, олон түмний оролцоог хангах, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах нь бидний ажлын нэг хэсэг. Мэдээж, хугацаанд нь хэрэгжүүлнэ, хуулийн хүрээнд асуудлыг шийднэ гэвэл бид иргэд, аж ахуйн нэгжүүдэд асуудлаа хамтарч шийдье, ажлаа үргэлжлүүлье, амьдрах орчноо сайжруулья гэж байгаа санаачлагыг баяртайгаар хүлээж авч дэмжинэ. Тэр тусмаа хувийн хэвшлээс анх удаа ийм санал санаачлага гаргаж байгаад баяртай хүлээж авч шийдээх болно.

image

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд: Түүн дээр 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьж өгье гэсэн санаа оноо юу ч байхгүй

Төсвийн зарцуулалт нийгмийн шүүмжлэл дунд байнга явж ирсэн. Тэгээд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийн асуудал гарч ирлээ. Өнөөдөр цар тахлын асуудал үүсээгүй байсан бол энэ хүчээр яваад л бага зэрэг эсэргүүцэлтэй тулгараад өнгөрөх байсан байх. Гэтэл өнөөдөр дэлхий даяараа ийм түгшүүртэй, мөнгөний хомсдолтой, эдийн засгийн уналттай байхад ийм тэнэг зардал гаргана гэдэг тун харамсалтай. Бизнес санхүү байтугай, ердийн ойлголтоор ийм хаагдмал нөхцөлд хөрөнгө мөнгөө арай зохистой юманд зарцуулах хэрэгтэй. Дэлхий дахин ийм цаг үед иргэддээ мөнгө тарааж өгч байна шүү дээ, хэдэн тэрбумаар нь. Ахуй амьдралдаа хэрэглэ, хоол ундандаа зарцуул гэж, эдийн засгаа тэтгэх утгаар нь. Гэтэл манайх хаа хамаагүй усан оргилуур ч гэх шиг. Хэрэгцээтэй юм хийгдсэн бол нийгэм тэр аяараа л дэмжинэ. Бид бүгдээрээ л мэдэж байгаа. 2010 оноос эхлээд өнөөдрийг хүртэл үе үеийн хотын дарга нар бүх дүүргийг усан оргилууртай болгоно гээд л баахан угаалга явагдсан шүү дээ. Татвар төлөгчдийн асар их төсвийн мөнгө алга болсон. Одоо энэ дүүргүүдэд ажиллаж байгаа усан оргилуур хэд билээ, ер нь усан оргилуур гэдэг маань юу билээ. Манайх гурван сарын зуны улиралтай, есөн сар нь зогсдог. Нэг удаа нээлтээ хийгээд цаашдаа ашиглагдахгүй цаг агаарын бүстэй газар ийм зүйл хийнэ гэдэг харамсалтай. Иргэд эсэргүүцэж байсан учраас би өнөө өглөө шийдэл гаргах үүднээс арга буюу нэг пост твиттер дээр оруулсан. Одоо байж л байна. Түүн дээр 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьж өгье гэсэн санаа оноо юу ч байхгүй. Харин энэ тэнэглэлээ зогсоочих оо. Ядаж нийгмээрээ хямарчихсан байгаа цар тахлын үед зогсоочих гэсэн. Өөрөө энэ хагас бүтэн сайнд биеийн тамирын хувцастай яваад л жорлонгийн зураг үзүүлж байна лээ. Төв талбайд нь жорлон нь эвдэрчихсэн, шугам сүлжээ нь болохгүй, бохир нь хальчихсан байгаа бол би тэр шугам сүлжээг нь солиод, жорлонг нь шинэчлээд сайхан болгочихьё. Яриад байгаа мөнгөнөөс нь хэд дахин багаар болгочихьё гэсэн санаа байгаа юм. Гэтэл дургүйд хүчгүй гэж байгаа юм уу, эсвэл өөрөө ойлгоогүй юм уу, нэг тийм утгагүй хариу тавьсан байна лээ. Ашгүй, ашгүй та одоо 3,2 тэрбумаар манай хоёр сар хийгдэх төслийг санхүүжүүлэх гэж байгаа юм байна. Тэгээч тэгээч гэсэн даапаалаад байгаа юм уу, ёжлоод байгаа юм уу. Аль эсвэл хийхгүй гэсэн юмаа ийм зүйлээр аргалах гэж байгаа юм уу, тийм нэг явуургүй муухай арга харагдаж байна лээ. Өөрөө яг бичсэн үгүйг нь мэдэхгүй. Өөрийнхөө фейсбүүк хуудсан дээр тавьсан байна лээ. Харин түрүүнд телевизээр мэдэгдэл хийхдээ арай өөр өнцгөөр ярих шиг болсон.

Дахиад хэлэхэд, миний санаа бол гологдоод байгаа энэ цэцэрлэгийг аятайхан засаж янзлаад, ногоон байгууламжийнх нь өнгө төрхийг сайжруулаад, жорлонг нь олон улсын стандартад нийцүүлээд, ариун цэврийн шаардлага хангах хэмжээнд инженерийн шугам сүлжээтэй болгоод, гэрэлтүүлгийг нь янзалчихъя л гэж байгаа юм. Түүнээс биш, эдний хийчихсэн зураг төсөл, 3,2 тэрбум төгрөг гэдэг утгагүй үнэ тавьчихсан зүйлийг дэмжээгүй.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:15:40

Kwofjo http://pills2sale.com/ levitra nizagara

WARNING! [192.82.77.171] 2020-04-08 01:37:59

Хотын дарга аа !ЭНЭ ажлаа ЗОГСОО! Юүны чинь, яасныы чинь 3.2 ТЭРБУМ БЭ??? Наад мөнгөөр ЭМНЭЛЭГ барь эсвэл НЭН яаралтай уушигийн орлогч ИВЛ гэсэн тоног төхөөрмж болон ЭНЭ ТАХАЛЫН эсрэг ЗАРЦУУЛА!!!!!! чиний карер чинь уруудаж бншүү: ЯАЖ эхэлснийгээ эргээд дурсаадахь: Туул голын бут бургасыг ах хамаатны чинь компани СҮЙТГЭСНИЙГ бид мартаагүйшүү!!!! Одоо мөн л хотын ТӨВИЙН ногоон байгууламжийг СҮЙРҮҮЛЭХГЭЭД бн үү??? Мөнгө ЗАВШИХ ХУСАХ наад бузарын ажлаа ЗОГСОО!!!!

Монгол улсын иргэн [202.9.46.175] 2020-04-08 01:52:37

Амарсайхан даргаа, битгий хүмүүсийн үгэнд эмзэглээд байгаач. Алтан дорнодын захирал Ганболдын санаачлагыг битгий гуйвуулаад байгаач. Адилхан залуу хүмүүс байж бие биенээ дэмжээд ажиллавал таны ч гэсэн нэр хүнд өсөнө дөө. Ганболд орчин үеийн инженерийн шийдэлтэй 00-г шийдэж, ногоон байгууламжийг сэргээж хийе гэсэн санааг нь дэмжиж төсвөө хэмнэмээр юм шиг. Хот тохижилтын ажилчид цалингаа төсвөөс авдаг биз дээ. Төлөвлөсөн 3.2 тэрбумаа эмнэлэг барихад зориулбал жинхэнэ эхоронч сэтгэл болох байх даа.

Zochin [213.127.116.97] 2020-04-07 23:00:23

Bi bol demjine ,yamarch baisan yarij baigaa n unemshiltei zorigtoi bolovsroltoi uzsen harsan yumtai saihan zaluu bnlee tsenzuurgui yariand orhod n sain medsen Amjilt husiy.

Зочин [178.238.27.230] 2020-04-07 21:09:06

Уучлаарай хот оо улс аа сайхан болгох нь мэдээж зөв л дөө гэх дээ яг одоогийн нөхцөл байдал тохирсон шийдэл биш гэдэг нь ямар ч хүнд ойлгомжтой байгаа бол уу тиймээс энэ 3,2 тэрбум төгрөгийнг эмнэлэг эсвэл эдийн засаг ард түмнийхээ амжиргаагаа бага ч болов дээшлүүлэхэд зарцуулсан энэ хүнд цаг үеэд хэрэгтэй байх аа

ХАМРЫГ МЭДЭХ ИРГЭН ! [66.181.161.96] 2020-04-07 16:23:45

ХАМАР АА ! ЧИ ЭХЛЭЭД ЯАЖ ХОР НАЙРУУЛАЖ ЯАЖ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ТАМ БОЛГОЖ СҮЙРҮҮЛСЭН ЯАЖ БУСДЫГ ШАНТААЛАЖ ЛУЙВАР ХИЙДЭГ ЭЭ ЯАЖ ГАЗРЫН ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙДЭГ ЭЭ ЯАЖ БУСДЫН ГАР ХӨЛ БОЛДОГОО ЯАЖ БУСДЫГ ГҮТГЭДЭГЭЭ ЯАЖ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ДАМПУУРЛУУСАНАА ЭХЛЭЭД ЯРЬЧИХ ДАРАА НЬ ХОТЫН АЖИЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦ ЗА ЮУ ? ЧАМТАЯ ЧАМГҮЙ УЛС ХОТ ХӨГЖИНӨ ЗА ЮУ ? НОХОЙ САНААТ МИНЬ !

Nd [192.82.75.179] 2020-04-07 15:51:33

GANBOLD NEG XIINE GESEN BOL AIMAAR SHAANA. UGASA AMARSAIHAN TSOXILDUULAAD XOGIIN ZAN GARGAD SHARIIN MALTAJ BNA DA. TENEG HUN H OILGOHOOR BNA

Зочин [202.55.188.88] 2020-04-07 12:29:40

Ганболд бол мэдээж эрүүл сэтгэлгээгээр санаачлага гаргасан. Гэхдээ тэр сонгуульд ѳрсѳлдѳх бол оноо авах л алхам байж таарна. Харин Амарсайхны хувьд тодорхой. Тэр авилгын 10%-иа авч байвал тэр мѳнгѳ хаанаас гарах хамаагүй. Яг үнэндээ бол тэр хариулт нь "Ганболдоо, чамайг дэмжиж байна. Харин чи хѳгшиндѳѳ 320 саяыг хаячихаарай. Тэгээд ѳѳрѳѳ ямар зардлаар яаж хийх чинь чиний хэрэг. Над падгүй." гэсэн үг л байхгүй юу.

Зочин [66.181.161.96] 2020-04-07 16:30:53

ТЭНЭГ МИНЬ ЧАМ ШИГ ТИЙМ ТЭНЭГ ЮМ ХИЙДЭГ ЦАГ ӨНГӨРСӨН ! ТИЫМ ДУРААРАА САНАСАНААРАА МӨНГӨ ИДЭХ ХЭЦҮҮ БОЛСОН МАШ ОЛОН АЛБАН БОЛОН АЛБАН БУС ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БИЙ БОЛЧИХСОН ЦАГ ШҮҮ ! ШИЛЭН ДАНС ГЭЭД БАС НЭГ ЮМ БАЙНА АА ХӨӨ !

Зочин [64.119.24.237] 2020-04-07 13:20:59

amarsaixan chi unexeer dunxuu medrel uomaa. onoodor 3.2 terbumaar jorlon barix ni deer uu xun amaa ene ayulaas yaj avraxaa bodox ni deeruu?

ИРГЭН [103.212.119.44] 2020-04-07 11:15:25

Юм ойлгодгүй хотын дарга уу. Ганболд 3.2 тэрбумыг гаргавал ЭМНЭЛЭГ барилгүй яахав дээ МАЛСАЙХАНаа.

Зочин [61.93.216.238] 2020-04-07 10:52:30

Ганболд хотын мэр болоосой

Зочин [66.181.161.96] 2020-04-07 16:34:49

АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ГАНЦААРАА ИДЭЖ ХАГАРТЛАА БАЯЖСАН ЛУЙВАРЧИН ! МОНГОЛБН АЛТЫГ ЗАРЖ БАЯЖСАН ШУНАЛТАН !

ИРГЭН [139.5.219.86] 2020-04-07 10:38:23

АЛТАН ДОРНОД МОНГОЛ ХХК -ЫН ЗАХИРАЛ ГАНБОЛД БАЙГАА НЭР ХЭМЭЖ , ҮНЭНДЭЭ ЦААНА НЬ ХУУЧИН ЭЗЭН НЬ БУЮУ ПАУШОК НЬ БАЙГАА ХАРИН НЬ ДЭМБЭРЭЛ ХУВЬ ЭЗЭМШИЖ Э Н Э ЭР ХЭМ ҮҮД ЭЛДЭВ МАХИНАЦ ХИЙЦГЭЭЖ БУЙ

газрын панзчин [202.179.27.38] 2020-04-07 10:07:18

Нүдэнд харагдахаар олигтойхон шиг бүтээн байгуулалт хийхгүй бол наад газрыг чинь зарчихна гэж мэдээрэй за, та нар ямар заргалдаж чадах биш хэ хэ.

saraa [192.82.74.239] 2020-04-07 07:13:37

amraa chi yagaad ingeed tenegteed bgaa ym be tengeriin zam l geh burgas l harbal tairah geed mod ih tairbal vr hvvhded chine muu shvv

Зочин [202.126.88.46] 2020-04-07 07:09:41

Шилдэг хамар авилгачин учраас Элбэгдорж, Дорлигжав хоёр эрүү үүсгэсэн байж таарна. Наад хулгайчид чинь өөдтэй юм нэг ч байхгүй зүгээр л цагааг захтай луйварчин

ацнууд [202.126.88.46] 2020-04-07 07:07:19

Хоншоор Гагболд сая сая долларын авилга өгдөг авилгачин хулгайч луйварчид гэр олох аргаа мөн олов оо ац

Зочин [64.119.18.119] 2020-04-07 05:28:28

Хотын даргаа Та нийгмийн хариуцлагаа ухамсардаж энэ Ганболд гэдэг залууд албан тушаалаа өг. Хэн хийж чадаж байна түүнд нь ард түмэн итгэх хариуцлагатай цаг үе ирээд байна

Зочин [66.181.161.67] 2020-04-07 12:08:54

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ТАМ БОЛГОЖ ГАЗАР СЭНДИЙЧИЖ АЛТ УХАЖ ХӨЛЖСӨН УЛААН ЛУЙВАРЧИН ХОР НАЙРУУЛАГЧ ДАЛД ЭЗНИЙ ГАР ХӨЛӨӨР ХОТЫН ДАРГА ТАВЬЖ НИЙСЛЭЛЭЭ САМАРУУЛАХДАА АРАЙ ТУЛААГҮЙ БАЙХАА ! ! !

иргэн [59.153.112.253] 2020-04-07 05:21:52

Хотын даргын суудалд Ганболдыг суулгавал хот харин хурдан хөгжих байх шүү

хотын иргэн [202.131.245.69] 2020-04-07 04:47:47

Хотын дарга энэ залуугийн үгийг мушгихын оронд хамтарч ажиллаад тэр мөнгөө хэмнээд үйл ажиллагаа нь хэцүү болсон ААНБ-ын ажилтнуудад сарын цалин болгож өгөөч. Говь компани хүртэл хэцүү байдалд орж хүмүүсээ цомхотгож байгаадаа харамсаж байхад тэдэнд туслаач. Ажилгүй болж байгаа угаасаа ажилгүй иргэдийг хотын ариун цэврийн байдлыг сайжруулахад байцаагчаар ажиллуулж торгуулиар урамшуулдаг болчих.

ИРГЭН [202.9.46.175] 2020-04-07 04:44:34

ЗААВАЛ УСАН ОРГИЛУУР БАРИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ НОГООН БАЙГУУЛАМЖ СҮЙТГЭХГҮЙГЭЭР , СҮХБААТАРЫН ХӨШӨӨГ ТОЙРУУЛААД БАРИАЧ ЭЭ

Зочин [202.131.242.122] 2020-04-07 04:08:38

Энэ Ганболд гэдэг хүн шиг хүмүүс их хуралд гарчихвал яанаа. Бүү үзэгд

Hulan [49.245.90.228] 2020-04-07 05:35:16

za Yostoi ugui de. Ger bulee hundeldeggui, unench baij chadadgui hun ard tumen, uzel bodoldoo yamar baih bol gedeg setgegdel Ganboldiig harah tutamd bodogddog. Saihan yaridag, sain yaridag. Sergelen, huntei arga evtei haritsaad ajilaa buteechihdeg ovsgootoi zaluu. Harin yag yamar jijig tom business-s odii hursen bilee geheer haa ch yamar ch gazar dorivtoi ter ene geed bodit hariult ogch chadadgui hun. Uchir n tiim yum bhgui. Busdiin adil hen ul medeh jijig company baiguulj bsan ch genet l tomorchison. Ahtaigaa yag yu hiij yavaad odoo iim bolsong medeh hun ugui. Corporate hotel-h n 1 room ednii ah ene 2-n oorsdod n uilchildeg yanz buriin huuhnuud avch honodog orgoo n. Ah n USA-s ireh bolgondoo zaaval tenegtene. Zambaraagui. Mongotei baihaaraa zaaval ger bulee doromjlood gaduur untaj hevtej yavah shaardlagatai baidag yum bish shde. Yos zuigui huurmag sanagddag. Jishee n Max group n ah duu 2 haanaas yamar garlaar business -d hol tavisang bidnii ue-nhen bol bugd sain meddeg. MUIS-n 2 n ur tald bdag bsan jijighen tednii TUTS-s n huushuur pizza met avch idej guisen oyutan bailaa. Daraa n berlin burger nertei restraurant tai bolohod n bas l uilchluulj bsan, bidnii nuden deer food & beverage industry-d business n oson devjsen oorsdoo hodolmorloj garagaagaa ehluulsen humuus. Ali ali n, max group n ch bai Ene ganzorig bolon eden shig humuus ch bai, business -n humuus tord baihad bas boldoggui yum shde. Eh oronch uzel, mongonii setgelgeeneees arai oor ondorch tavigddag baimaar.

zochin [202.126.88.147] 2020-04-07 04:45:09

Gvih nohoid gvihgvi nohoi saad gedeg bolchihov doo

Зочин [202.126.88.32] 2020-04-07 03:55:35

Ямарч хүн 3.2тэрбум гэсэн үнэээр энэ ажлыг хийлгэхгүй өөрсдөө хийвэл магдгүй 500саяд хангалттай хийх байх

Зочин [182.160.35.16] 2020-04-07 03:36:57

Т. Ганболд таньд их баярлаж байна. Юмаа хийж дуусгаад сайн хүлээлгэж өгөхгүй бол наад МАН.АН чинь тийм юм дутуу хийсэн чинь ЗОЛИГТОНО шүү...

UB [219.76.164.156] 2020-04-07 03:24:44

Ganboldiig turd oruulmaar bna!!

Зочин [110.70.57.17] 2020-04-07 03:21:09

Ganbold gej jvjigcjin hvn yum u

UB [219.76.164.156] 2020-04-07 03:23:58

Bitgii ataarhaad bai!!

zochin [66.181.166.134] 2020-04-07 02:58:33

Ganbold ugaasaa 3.2 terbum tugrug uguhgui .Tegeed l daapaal bgaan .Mungu ugaah gej bhad yu gej uur huneer hiilgeh ym be.Ineed ni hurch bgaa biz

Зочин [122.201.31.96] 2020-04-07 02:51:23

Ганболд бол жинхэнэ бизнесмэн хүн Энэ хүнд атаарахдаг дургүй хүмүүс бий л дээ, Дарханы үйлдвэрийг босгосон, юу ч луйвар хийгээгүй жинхэнэ бүтээн байгуулалтыг хийсэн хүн энэ хүн маш зөв ёанаа хэлсэн бна, хотын дарга арай зөв мулгуу байнаа?

зочин [66.181.161.67] 2020-04-07 12:14:09

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙГ БУДАА БОЛГОСОН ХУЛГАЙЧ ШҮҮ ЮУН ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХ ! АЛТ УХАЖ БАЯЖААД Ч ХАНАЖ ЦАДДАГҮЙ ШУНАЛЫН ТУЛАМ !

хотын иргэн [202.55.191.130] 2020-04-07 03:22:45

зөв л санал хэлсэн байхад мушгиад байдаг хотын дарга ашиггүй үр дүнгүй бүтээн байгуулалт хэнд хэрэгтэй болоо

Зочин [103.57.94.190] 2020-04-07 02:45:35

ganbold gej haanaas garaad irewee

Zochin [122.201.22.253] 2020-04-07 02:37:58

Ganboldin gargasan sanalig ilt guivuuljee.

Доржоо [183.177.99.6] 2020-04-07 02:33:27

Ганболд гэж газрын луйварчин шоу хийхээ болимоор юм. Юм юмруу үсчсэн нэг шоучин гарч ирээ юу

shaaaa [103.229.121.164] 2020-04-07 02:32:56

ene ganbold geed lagaaa gishuyn bolchih geel ene tend shaagaal yavhiimaa ats bj

saraa [139.5.218.60] 2020-04-07 02:29:43

Ene sonin hun umaa daa

ZOCHIN [59.153.113.17] 2020-04-07 02:29:41

AMARSAIKHAN UURUU MEDEED SHUUD HIIGEECH.

zochin [202.126.89.16] 2020-04-07 02:47:47

Uvchniig turuus anhaarch arga hemjee avch l bna zaaval vvntei holbood yah ve ajlaa hiihed n bvv saad bol

Зочин [103.26.195.115] 2020-04-07 02:23:36

Амарсайханы луйвар, дээрмээ хийдэг жинхэнэ бодит арга, нүүр царайг Ганболд ил болгов

Зочин [66.181.161.67] 2020-04-07 12:17:16

ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ НОТЛОЖ ЧАДАХ ЮМ БОЛ БАРИМТ НОТОЛГООГОО БАРИАД ШҮҮХЭД ХАНДААЧ ЧАДДАГ ЮМ БОЛ !

zochin [202.126.89.16] 2020-04-07 02:44:40

Hvniig ajliig n hiilge ene yamar ch songuulitai holboogvi tohijilt bvteen baguulalt havar l hiigddeg shvv de

zochin [202.126.89.16] 2020-04-07 02:42:09

Hotiin dargiin zuv uu virys ydahgvi ustana mongol twr tusmaa niislel maani hugjih yostoi unuu margaashiig bvv bog neg myy virust darluulah ard tvmen bid bish zurgiig n harahag hotiin nvvr tsaraig iltgeheer salhan haragdaj bna nogoon baiguulamjid neg ih nuluuluhgvi um bna sh dee ene bol hugjil shvv zaluuchuud aa demjeerei

Зочин [218.144.40.21] 2020-04-07 02:14:05

Нөгөө шээдэг гүүр юу болсон бэ?

СТРАТЕГИ [202.9.46.189] 2020-04-07 02:07:35

ГАНБОЛДОО ЯГ ЗУРГААР НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ ЭВДЭЛГҮЙ ХОЙД МАШИНЫ ЗОГООЛЫГ УСАН ОРГИЛУУР БОЛГОЧИХ.ХУВИАРАА ХИЙХЭД ТӨРИЙН ЛУЙВАРЧИНГУУДААС ХЭДЭН ТӨГРӨГ ХЭМНЭЖ ЖИНХЭНЭ ЗАРДАЛ ГАРГАХЫГ НЬ ХАРУУЛЧИХ.НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛОН ҮРГҮЙ ЗАРДАЛ ДЭЭР АРД ТҮМЭН АНХААРАЛ ХАНДУУЛСАН ДЭЭР НЬ ТОГЛОЛТ ХИЙХЭД БОЛОМЖТОЙ ХАРАГДАЖ БАЙНА.СОНГУУЛЬД ӨРСӨЛДВӨЛ УЛААНБААТАРЧУУД ДЭМЖИХЭД БЭЛЭН БАЙГАА.ЭНЭ АЖИЛЫГ ХИЙХЭД СААД БОЛОХ ХҮМҮҮС ӨРСӨЛДӨГЧ НАР ГАРЧ ИРНЭ.НЭЭЛТТЭЙ ЗАРЛААД ЯВЧИХААРАЙ.

Зочин [66.181.161.67] 2020-04-07 12:25:22

ТИЙМ ДУРААРАА ЮМ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ АМАР ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ ! ХЭН ДУРТАЙ НЭГ НЬ ГАРЧ ИРЖ ЭХ ОРОНЧ НЭГ ИХ МӨНГӨ ХЭМНЭЖ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ СҮРХИЙ ХҮН БОЛЖ ШОУДСАН БОЛГОНЫ ЗОРГООР ЯВАХ ЮМ БОЛ ЖИНХЭН САМАРСАН , ЗАМАРСАН ЮМ БОЛОХ БАЙЛГҮЙ ! СОНГУУЛИЙН ШОУ , ПИАР ХИЙХЭЭ ЗОГСОО ХАМАРАА ! БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРОЛОО ЭХЛЭЭД УЛСАД ТӨЛЧИХ ! ДАРАА НЬ ХОТЫН АЖИЛД ОРОЛЦ ЗА!

Зочин [66.181.161.27] 2020-04-07 08:51:14

Хамар ч ёстой нохой доо чоно борооноор гэгч болох вий дээ

Зочин [192.82.70.252] 2020-04-07 03:43:58

Та нар энэГанболдын үгэнд итгээд байгаа юм уу?Яасан ч хууртаж ханадаггүй үхэр халхууд вэ?!Ийм учраас л та нарыг үхэр монгол гэдэг юм ш дээ.Нэг нь мөөрөхөөр бусад нь учрыг нь ч мэдэхгүй дагаад мөөрдөг...

ss [202.9.46.208] 2020-04-07 01:59:37

ganboldiin zow. demjij bna

ЗОЧИН [139.5.218.68] 2020-04-07 01:57:30

АЖИЛУУЛДАГГҮЙ ЖОРЛОНГООР ДАЛИМДУУЛЖ 3,2 ТЭРБУМЫГ ИДЭХЭЭ БОЛЧИХ ГЭСЭН САНАА Л ХЭЛСЭН БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ АМАРСАЙХАН ДЕБИЛ ЮМ УУ. 700 ТҮК ИЙН АЖИЛЧИН ЭНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ Ч ГЭХ ШИГ. УРГАЖ БАЙГАА МОДНООСОО ОЛОН АМИТАН НЭГ ДОР ЦУГЛУУЛ ЖЯАХ ГЭСЭН ЮМ БОЛ. ХЯТАДЫН ТУРШЛАГА ЮМ БОЛОВ УУ. ИЙМ ҮЕД ОЛОН ХҮН ЦУГЛУУЛЖ. ЭНЭ АМАРСАЙХАН ХОТОД БҮХ СОНГОГЧОО АЛДАЖ ХАЙРТ НАМДАА ГОЁ БЭЛЭГ БАРЬЯ ГЭЖ БОДОЖ ДЭЭ.

иргэн [202.55.191.205] 2020-04-07 01:54:19

Эрхэм Ганболд таныг дэмжиж байна. Анх хэлсэн санаа чинь хэнд ойлгомжтой байсан. Харин ойлгохыг хүсээгүй хотын даргад 3.2 тэрбум төгрөг өгнө гэж ойлгогдсон юм байлгүй дээ. Таны хэлснээр засагдаж янзлаад өгвөл их сайхан байнаа. Тэр их мөнгийг энэ хэцүү үед өөр хэрэгтэй зүйлд нь зарцуулбал хичнээн чухал асуудал вэ? Яаж бодож сэтгэхээрээ яаралтай биш асуудалд хэдэн тэрбумаар зарцуулах гэж боддог байнаа. Хотоо сайхан болгох гэсэн санаа байх л даа. Даанч цаг үеэ олоогүй шийдэл байна шүү дээ. Ярьсан шигээ засаад янзлаад өгвөл маш олон хүн та бүхэнд талархах болноо. Ганболд таньд ажлын амжилт хүсэн ерөөе

Хулгайч [202.126.88.46] 2020-04-07 01:29:15

Хоншоор Ганболдын энэ үйлдэл бол зүгээр л сонгийн попрол. Угаасаа жинхэнэ луйварчин гар шүү дээ.

Иргэн [66.181.161.118] 2020-04-07 01:27:58

Болиоч дээ эвилгэчидмаа Тэрцэцэрлэгтхүрээлэнгхөндөх л юм бол та МАН улаанфэнбайсан ч үрхүүхэд хойч үеээ бодож МАН г аль ч шатанд бүү сонго Усан оргилуураа машинызогсоолообуулгаж орондньхий

Зочин [192.82.67.200] 2020-04-07 01:23:39

Ганболдыг дэмжинэ, дэмжих ч болно. Дорлигжав Элбэгдорж нарыг хэн түүнтэй адилхан айж эмээлгүй илчилж чадсан юм?

Зочин [192.82.64.251] 2020-04-07 01:20:29

Амарсайхан хотод самраа л хийж байгаа хор уршиг нь хожим гарна Их хуралд дэвшээд арилахад тэнд нэг шуналтай Сумьяа гэх бех дэвж шаваад л самранадаа

Зочин [59.153.115.233] 2020-04-07 01:12:45

МЭЭР МОНГОЛООР ОЙЛГОДОГГҮЙ ЮМ УУ ДАА.

ЗОЧИН [202.9.46.220] 2020-04-07 01:25:43

МОНГОЛЫН ХУУЛИЙГ АТГАСАН ХУЛГАЙЧ ДОЛИР ДОРЛИГЖАВЫН ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ИЛЧИЛСЭН ЭНЭ МУНДАГ БИЗНЕСМЕНД МОНГОЛ ТҮМЭН БАЯРЛАДАГ. СОЛИХ ХУВЦАСГҮЙ ЗАГЗАЙСАН ҮСТЭЙ ДЭЭЛТЭЙ ШАЛ ХЭЛГИЙ ХӨЛС УНГАС ХАНХЛУУЛСАН НЭГ ҮЗЭЭРИЙН МУУХАЙ ЮМ ЕРӨӨД ОНД ҮЗЭГДЭЖ БАЙСАН ЧИНЬ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ЦӨМ ХУЛГАЙЛААД ЮУ ВЭ ЭЭ, ДЭЛХИЙ ДААХГҮЙ БАЯЖЧИХСАН. ТЭГСНЭЭ ӨНГӨРСНӨӨ ТАГ МАРТЧИХСАН ЯАЖ ДАВАРЧ СОЛИОРОВ, ТЭР МУУХАЙ ДОЛИР АМЬТАН. ХҮН АМЬТАН ХҮЧЭЭР ШОРОНД ХИЙГЭЭД Л ХӨРӨНГӨ БИЗНЕС ЛИЦЕНЗИЙГ НЬ ДЭЭРЭМДЭЭД Л ТӨРИЙН ОРДОНЫ ЯГ ХАЖУУД UN GRAND HOTEL ГЭГЧИЙГ ХУЛГАЙ ДЭЭРМЭЭР СҮНДЭРЛҮҮЛЭЭД, ХУУЧНЫ ХОВОР МАШИНЫ ХОСГҮЙ ЦУГЛУУЛГА ХУЛГАЙ ДЭЭРМЭЭР БИЙ БОЛГОЧИХСОН УЛААН ЦАЙМ ТЭРЭНДЭЭ МАШИН ТЭРЭГ НЭХЭЭД Л ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙНХАА НҮҮРЭН ДЭЭР ЁСТОЙ ГАЛЗУУРСАН. ОДОО ТЭРНИЙХЭЭ ГЭСГЭЭЛИЙГ ӨНӨӨ МАРГААШГҮЙ ХҮРТЭХ НЬ МЭДЭЭЖ. БУРХАНЫ ЦЭЭРЛЭЛ Ч ГЭЖ ЮМ ЦААНА НЬ БИЙ

Зочин [203.98.76.9] 2020-04-07 01:11:22

Хотын "А" бүс, "Дүүжин" зам, тойргийн давхар зам гээд хотын хөгжилд ямар ч үр ашиггүй шийдвэр гаргах гээд байсан Та.... Амарсайхан дарга лай болохоор зай бол гэж ардын мэргэн үг байдаг даа. Үүнийг хэрэгжүүлээд огцорвол дээр биш үү

Зочин [192.82.76.162] 2020-04-07 01:03:10

Amarsanaa HTGiin Bymbadorj 2 odoo bolio ard tumen eserguutseed baihad l zutgeed baidag n ymar uchir bnaa Bymbadorj gej nohor mongnii uner abtsan hol n hongrood hoortsoglohoo bolio songogdson toirogtoo ydaj neg uym hiigeech uych hiihgui haragdahchgui bj

Зочин [66.181.183.192] 2020-04-07 00:45:30

Хоосон ам шалдан гуя чадахгүй бж том том аашихын

Зочин [59.153.87.4] 2020-04-07 00:59:34

Ухаан гаргаад бичиж сур

Зочин [64.119.16.156] 2020-04-07 00:44:08

Усан оргилуурт нь 50 машинаар усаа зөөж хийдэг дэлхийн жишиг сайхан эд шүү

Зочин [64.119.25.78] 2020-04-07 00:43:01

Muu UBS iin derved Amarsaikhaniig hen hotiinhoo meereer songoson yum be huuj yavuul sda g

зочин [202.131.243.190] 2020-04-07 00:22:50

Ганболдын зөв 3,2 тэрбумар усан оргилуур нэртэй шахаа хийх гэж байгааг зөв олж хараад хувиасаа хөрөнгө гаргаад жорлон нтр ийг нь янзлаад тохижуулаад өгий гэж байгаа нь эх орноо, их хотоо гэсэн иргэн хүний санал байна шд

Zochin [66.181.161.12] 2020-04-07 13:31:41

XOTIIN DARGA AA BURUU SHIIDBEREE TSUTSALAD XASHAA BARIX AJILD GARSAN ZARDALAA UURUU TUL

Зочин [59.153.87.4] 2020-04-07 01:00:23

Тийм шүү.

Зочин [64.119.16.140] 2020-04-07 00:15:30

2 tenrg

Зочин [66.181.179.66] 2020-04-07 00:06:54

Таарсан таар шуудайнууд .... Ийм ч улс байх гэж ...

Зочин [66.181.181.142] 2020-04-07 03:44:14

Юу нь таарсан гэж хоорондоо таарахгүй эсрэг үзэл бодолтой байгаа юм биш үү? тэгээд оронд нь таны шийдэл юу байгаа юм бэ?

Зочин [59.153.87.4] 2020-04-07 01:01:00

Өөрөө улсдаа юу хийсэн бэ?


73 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.