Цаг хэтрүүлэн ажилласан аж ахуй нэгжүүдэд арга хэмжээ авч эхэлжээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн засаг даргын А/108, А/223, А/436, А/438 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.

Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн "Амуу" кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Баянгол дүүргийн Кайнд трейдинг ХХК-ийн Стрийт 88 ресторануудад холбогдох хуулийн дагуу 3650.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” кафенуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.110.117] 2020-04-08 09:56:27

Хэдэн төгрөгөөр торгосон болохоор тоохгүй байна. Шууд хааж, эрхийг нь цуцлах хэрэгтэй

Oogii [202.9.46.207] 2020-04-07 21:01:28

Codongiin 2 davxard 1 baar ajilaad bna.

иргэн [103.9.90.130] 2020-04-07 15:46:02

барилгачдын талбайн зүүн талд нэг ВАR байнга ажиллаж байдаг гадаад хүмүүс ордог тэр газраа шалгаач ээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.